ГҮЙЦЭТГЭГЧИЙГ СОНГОН ШАЛГАРУУЛАХ ТУХАЙ ЗАРЛАЛ

Газар зохион байгуулалт, геодези, зураг зүйн ерөнхий газар нь “Солбицлын дэд тогтолцоог тогтоох, улсын солбицлын тогтолцоонд шилжүүлэх хөрвүүлгийн утгыг тодорхойлох" дүрэм боловсруулах ажлыг гүйцэтгүүлэхээр геодезийн Зөвлөх инженерүүдийг саналаа ирүүлэхийг урьж байна.

Сонирхсон Зөвлөх инженер нь 5-аас доошгүй жил ижил төстэй үйлчилгээ үзүүлсэн туршлага, гүйцэтгэсэн ажлын жагсаалт (гэрээний үнэ, гүйцэтгэсэн хугацаа), гэрээ дүгнэсэн болон ажил хүлээлгэн өгсөн акт, дүгнэлт, үнийн санал, гүйцэтгэх хугацааны талаарх мэдээллийг 2025 оны 03 дугаар сарын 04-ний өдрийн 17 цаг 30 минутаас өмнө info@gazar.gov.mn, undarmaa.d@gazar.gov.mn цахим шуудангаар ирүүлнэ үү.

Дээрх цахим хаягаар холбогдон Ажлын даалгаврыг авна уу.

 

Газар зохион байгуулалт, геодези, зураг зүйн ерөнхий газар

/Монгол улс, Улаанбаатар хот, Чингэлтэй дүүрэг,

4-р хороо Барилгачдын талбай 3, Засгийн газрын XII байр,

125 тоот өрөө/ Утас: 51-262461