ГАЗАР ЗҮЙН НЭРИЙН ЗӨВЛӨЛ ХУРАЛДЛАА

Газар зүйн нэрийн зөвлөлийн ээлжит хурал 2023 оны 12 дугаар сарын 01-ний өдөр зохион байгуулагдлаа.
Энэхүү хурлаар дараах 3 асуудлыг танилцуулж, хэлэлцүүлэв. Үүнд:
1. Газар зүйн нэрийн чиглэлээр 2023 оны 4 дүгээр улиралд ГЗБГЗЗГ, 21 аймаг, нийслэлийн хэмжээнд хийсэн болон хийж буй ажлын мэдээ,
2. 2022 онд орон нутгийн төсвөөр гүйцэтгэсэн Дундговь аймгийн Цагаандэлгэр, Эрдэнэдалай сум, Дорнод аймгийн Матад, Халхгол сумын газар зүйн нэрийн тодруулалт, мэдээллийн сан бүрдүүлэх ажлын үр дүн,
3. Сүхбаатар аймгийн 13 сумын Газар зүйн нэрийн тодруулалт, мэдээллийн сан бүрдүүлэх ажлын үр дүнд хяналт шалгалт хийсэн Ажлын хэсгийн тайлан.
2019-2022 онд “Газар зүйн нэрийн тодруулалт, мэдээллийн сан бүрдүүлэх ажил”-ыг орон нутгийн төсвөөр 8 аймгийн 43 суманд хийсэн бол 2023 онд 11 аймгийн 36 сум, нийслэлийн 1 дүүрэгт хийж байна.
2022 онд Сүхбаатар аймаг бүх сумын хэмжээнд газар зүйн нэрийн тодруулалтыг хийсэн бол 2023 онд Булган, Дундговь, Дорноговь аймгууд бүх сумын нэрийн тодруулалтыг бүрэн хийж дуусгаж байна.
Зөвлөлийн хурлаас Газар зүйн нэрийн тодруулалт, мэдээллийн сан бүрдүүлэх ажлыг эхлүүлээгүй байгаа Архангай, Баян-Өлгий, Дархан-Уул, Завхан, Орхон, Өмнөговь, Увс, Ховд, Хөвсгөл аймгуудын Газрын харилцаа, барилга, хот байгуулалтын газарт анхааруулж, чиглэл хүргүүлэх, 2024 онд орон нутгийн төсвөөр нэрийн тодруулалт хийж дуусгаагүй 17 аймаг, нийслэлийн хэмжээнд нэрийн тодруулалтын ажлыг эрчимжүүлэхийг аймгуудын Газрын харилцаа, барилга, хот байгуулалтын газар, нийслэл, дүүргийн Газар зохион байгуулалтын албанд үүрэг өглөө.