ХАЯГЖУУЛАЛТЫН АЖЛЫН ХЭСГИЙН ЭЭЛЖИТ ХУРАЛДААН ЗОХИОН БАЙГУУЛАГДЛАА

Барилга, хот байгуулалтын сайд, Цахим хөгжил, харилцаа холбооны сайдын “Хамтарсан ажлын хэсэг байгуулах тухай” 2022 оны 11 дүгээр сарын 09-ний өдрийн 227/А76 дугаар тушаалаар байгуулсан ”Хаягийн мэдээллийн сангийн нэгдсэн системийг хэрэглээнд нэвтрүүлэх тухай” Засгийн газрын 2022 оны 180 дугаар тогтоолыг хэрэгжүүлэхэд тулгамдаж байгаа асуудлыг судлан тодорхойлж, цаашид авах арга хэмжээний санал, дүгнэлтийг боловсруулах, салбар хоорондын уялдааг ханган хамтран ажиллах үүрэг бүхий ажлын хэсгийг байгуулан ажиллаж байгаа бөгөөд ээлжит хурлыг 2023 оны 03 дугаар сарын 15-ны өдөр зохион байгуулав.     

Хуралдаанд Барилга, хот байгуулалтын яам, Цахим хөгжил, харилцаа холбооны яам, Газар зохион байгуулалт, геодези зураг зүйн газар, Улсын бүртгэлийн ерөнхий газар, Нийслэлийн Хот байгуулалтын газар, Нийслэлийн газар зохион байгуулалтын албаны төлөөлөл оролцож санал солилцлоо. 

Тус хуралдаанаар ажлын хэсгийн 2023 онд гүйцэтгэх төлөвлөгөөний дагуу холбогдох байгууллагуудын хэрэгжүүлсэн үйл ажиллагаатай танилцаж цаашид авч хэрэгжүүлэх арга хэмжээг хэлэлцсэн бөгөөд Хаягийн мэдээллийн системийг улсын хэмжээнд хэрэглээнд нэвтрүүлэхэд шаардлагатай арга хэмжээг холбогдох байгууллагууд тухай бүр авч хэрэгжүүлэх, төсөв санхүүтэй холбоотой асуудлыг хууль, эрх зүйн хүрээнд шийдвэрлэж ажиллах, хэрэгжүүлсэн үйл ажиллагаанаас гарсан үр дүнг тухай бүр танилцуулах зэрэг асуудлаар ажлын хэсгийн гишүүдэд чиглэл өглөө.