ГАЗАР ЗОХИОН БАЙГУУЛАЛТ, ГЕОДЕЗИ, ЗУРАГ ЗҮЙН ГАЗРЫН ДАРГА Ц.ГАНХҮҮГЭЭР АХЛУУЛСАН АЖЛЫН ХЭСЭГ ГОВЬСҮМБЭР АЙМАГТ АЖИЛЛАА

Геодези, зураг зүй, суурь судалгаа, газар зохион байгуулалт, хот байгуулалт, бүс нутгийн төлөвлөлт, газрын кадастрын чиглэлээр орон нутагт хийгдэж буй болон 2019 онд хийгдэх ажлуудыг мөрдөгдөж буй хууль, тогтоомж,  норм дүрэм, журмын шаардлагад нийцүүлэн чанарын өндөр түвшинд гүйцэтгэх, аймгийн ГХБХБГ болон сумдын Газрын даамал нарыг нэгдсэн удирдлагаар хангах, Засгийн газрын 2018 оны 384 дүгээр “Улсын газар зохион байгуулалтын ерөнхий төлөвлөгөөг батлах тухай” тогтоолын хэрэгжилтийг хангах зэрэгт анхаарах асуудлаар аймгийн Засаг дарга, ИТХ-ын дарга нартай уулзалт, хэлэлцүүлэг зохион байгуулах замаар харилцан ойлголцож, нэгдсэн шийдэлд хүрэх,  аймгийн ГХБХБГ-ын үйл ажиллагаанд хяналт, шинжилгээ, үнэлгээ хийх, орон нутгийн мэргэжилтнүүдэд агентлагийн бодлого чиглэлийг танилцуулах, мэргэжил арга зүйн зөвлөгөө өгөх үүрэг бүхий Газрын даргаар ахлуулсан ажлын хэсэг 2019 оны 03 дугаар сарын 18-ны өдөр батлагдсан удирдамжийн дагуу тус  аймагт ажиллаа. 

Хэлэлцүүлэгт Говьсүмбэр аймгийн засаг дарга Г.Батсуурь, аймгийн ИТХын дарга Г.Батзам, Сүмбэр сумын засаг дарга П.Амарсайхан, сумын ИТХ-ын дарга Т.Түмэнбаяр, Шивээговь сумын засаг дарга С.Ягаанцэцэг, Баянтал сумын засаг дарга Д.Мөнх-Эрдэнэ, сумын ИТХ-ын дарга С.Басан, Хөрөнгө оруулалт хөгжлийн бодлого төлөвлөлтийн хэлтсийн дарга Т.Бат-Эрдэнэ болон аймгийн ГХБХБГ-ын дарга, мэргэжилтнүүд бүх сумын даамлууд оролцлоо.

2019 оны 03 дугаар сарын 18