ЗӨВЛӨХ ҮЙЛЧИЛГЭЭНИЙ ТУХАЙ ЗАРЛАЛ.
1. Газар зохион байгуулалт, геодези, зураг зүйн газар (ГЗБГЗЗГ) нь Байгууллагын болон орон зайн мэдээллийн цогц, динамик веб хуудас хөгжүүлэлт хийх ажлыг хэрэгжүүлэх зорилгоор зөвлөх үйлчилгээний гэрээ байгуулах гэж байгаа тул зөвлөхийн үйлчилгээ үзүүлэх хүсэлтэй зөвлөх хувь хүн, зөвлөх багийг мэдүүлгээ ирүүлэхийг урьж байна.
2. Энэхүү зөвлөх үйлчилгээ нь ГЗБГЗЗГ-ын мэдээлэл, технологийн дэвшлийг ашиглан төрийн үйл ажиллагааны ил тод байдал болон иргэн, хуулийн этгээдийн мэдээлэл хайх, хүлээн авах боломжийг нэмэгдүүлэх, байгууллагын тухай болон салбараас үзүүлдэг бүх төрийн мэдээ, мэдээлэл, бүтээгдэхүүн, үйлчилгээг хэрэглэгчдэд ойлгомжтой, хялбар, цэгцтэй нэгдсэн эх сурвалжаас түгээх, байрлалд суурилсан орон зайн мэдээллийн төрөл бүрийн үйлчилгээг нэг цонхноос цахимаар авах боломж бүрдэх юм. Энэхүү ажлын гүйцэтгэлийн хугацаа 3 сар хүртэл.
3. Мэдүүлгээ ирүүлж буй зөвлөх нь уг үйлчилгээг гүйцэтгэх чадвартайг нотлох мэдээллийг (нийтлэл, ижил төрлийн ажлын туршлага, ажиллах боловсон хүчний чадвар, туршлагын талаарх мэдээлэл гэх мэт) ирүүлнэ.
4. Нэмэлт мэдээллийг 2019 оны 3 дугаар сарын 5-ны 17:00 цагийн хооронд авч болох бөгөөд мэдүүлгээ дор дурдсан хаягаар 2019 оны 3 дугаар сарын 5-ны дотор ирүүлнэ үү.
Монгол Улс, Улаанбаатар хот, Барилгачдын талбай-3, Чингэлтэй дүүрэг, Засгийн газрын XII байр
(103 тоот өрөө, Орон зайн мэдээлэл, технологийн хэлтсийн ахлах мэргэжилтэн Н.Батболд, 51-264596)
Энэ мэдээнд сэтгэгдэл үлдээнэ үү