Газар зохион байгуулалт, геодези, зураг зүйн газрын нэгжийн менежерүүд 2019 оны үр дүнгийн гэрээгээ байгуулав
2019 оны 02 дугаар сарын 11-ний өдөр Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Газар зохион байгуулалт, геодези, зураг зүйн газрын дарга Ц.Ганхүү нэгжийн менежерүүдтэй Төрийн албаны тухай хуулийн /шинэчилсэн найруулга/ дагуу 2019 оны үр дүнгийн гэрээг байгуулж, гарын үсэг зурлаа.
Газар зохион байгуулалт, геодези, зураг зүйн газрын дарга Ц.Ганхүү гэрээ байгуулах үеэр хэлсэн үгэндээ “Манай байгууллагын эрхэм зорилго нь Монгол Улсын нутаг дэвсгэрийн хэмжээнд геодези, зураг зүй, суурь судалгаа, газрын мониторинг, газар зохион байгуулалт, газрын кадастр, хот байгуулалтын салбарын шинжлэх ухаан, технологийн талаарх бодлого, хууль тогтоомжийн хэрэгжилтийг хангаж, иргэдийн амьдрах болон баялаг бүтээх эрхийг хэрэгжүүлэх нөхцөлийг бүрдүүлэхэд оршдог.
Бид газрын харилцааны салбарт өргөн цар хүрээтэй, иргэдэд хүртээмжтэй орон зайн мэдээллийн дэд бүтцийг байгуулан, ажиллаж байна. Энэ ажлын хүрээнд төрийн ажлын уялдаа холбоо сайжирч, ажлын бүтээмж, үр дүн нэмэгдэх юм. Иймд нэгжийн менежерүүд 2019 онд гэрээгээр хүлээсэн үүргийн хүрээнд, холбогдох хууль тогтоомжийг чанд сахин, сонирхлын зөрчилгүй шударга, хариуцлагатай ажиллахыг үүрэг болгож, ажлын амжилт хүслээ.
Энэ мэдээнд сэтгэгдэл үлдээнэ үү