ГАЗАР ЗОХИОН БАЙГУУЛАЛТ, ГЕОДЕЗИ, ЗУРАГ ЗҮЙН САЛБАРЫН “УДИРДАХ АЖИЛТНЫ ЗӨВЛӨГӨӨН” ЗОХИОН БАЙГУУЛАГДАЖ БАЙНА

Өнөөдөр Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг-Газар зохион байгуулалт, геодези, зураг зүйн газраас 21 аймгийн Газрын харилцаа, барилга, хот байгуулалтын газар, нийслэл, 9 дүүргийн газрын албаны дарга нарын ээлжит удирдах ажилтны зөвлөгөөн зохион байгуулагдаж байна.

Уг зөвлөгөөнд Барилга хот байгуулалтын сайд Х.Баделхан, дэд сайд Б.Мөнхбаатар, БХБЯ-ны ХБГХБХЗГ-ын дарга Б.Гүнболд, ГЗБГЗЗГ-ын дарга Ц.Ганхүү, орлогч дарга А.Батбаяр, нэгжийн дарга нар болон орон нутгийн газрын асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллагын удирдлагууд оролцлоо.  

Энэ удаагийн зөвлөгөөний үеэр 2018 онд идэвхи санаачлага, үр бүтээлтэй ажиллаж, ажлын үр дүнгээр тэргүүлсэн Нийслэлийн Газрын алба, аймгуудын Газрын харилцаа, барилга, хот байгуулалтын газрууд, шилдэг менежер, шилдэг мэргэжилтэн,  шилдэг сумын даамлуудад шагналыг гардуулав.

Мөн  газар зохион байгуулалт, геодези, зураг зүйн салбарын хэмжээнд 2018 онд хэрэгжсэн төсөл, хөтөлбөр, арга хэмжээний тайлан, 2019 онд хэрэгжүүлэхээр төлөвлөж буй зорилго, зорилт, үйл ажиллагааны талаар хэлэлцэж, нэгдсэн ойлголтод хүрлээ.