Газар зохион байгуулалт, төлөвлөлт хариуцсан ахлах мэргэжилтнүүдийг чадавхижуулах сургалт
Газар зохион байгуулалт, геодези, зураг зүйн газраас 2022 оныг "Хүний нөөцийн хөгжлийг дэмжих" жил болгон зарласантай холбогдуулан 21 аймгийн Газрын харилцаа, барилга, хот байгуулалтын газрын Газар зохион байгуулалт, төлөвлөлт хариуцсан ахлах мэргэжилтнүүдийг чадавхижуулах, мэргэшүүлэх, ажлын гүйцэтгэл, үр нөлөөг дээшлүүлэх танхимын сургалтыг зохион байгуулж байна.
Сургалт:
1. Улс болон аймгийн газар зохион байгуулалтын ерөнхий төлөвлөгөө
2. Сумын нутаг дэвсгэрийн хөгжлийн төлөвлөгөө
3. Сумын тухайн жилийн газар зохион байгуулалтын төлөвлөгөө
4. Иргэнд өмчлүүлэх газрын хэмжээ, байршил, зориулалтыг тогтоох, баталгаажуулах
5. Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгжийн хилийн цэсийн асуудал
6. Хот дахин төлөвлөлт, газар чөлөөлөх үйл ажиллагаа
7. Газрыг улс, орон нутгийн тусгай хэрэгцээнд авах
8. Газар зохион байгуулалт, хот төлөвлөлтийн цахим системийн хөгжүүлэлт, хэрэглээ, үйл ажиллагаа зэрэг чиглэлүүдээр явагдана.
Энэ мэдээнд сэтгэгдэл үлдээнэ үү