ГАЗАР ЗОХИОН БАЙГУУЛАЛТЫН МЭРГЭЖЛИЙН ЧИГЛЭЛИЙН САЛБАРЫН МЭРГЭЖИЛТНИЙГ ДАВТАН СУРГАХ, МЭРГЭШЛИЙН ЗЭРЭГ ОЛГОХ, СУНГАХ СУРГАЛТЫН 2026 ОНЫ ХАВРЫН БҮРТГЭЛ ЭХЭЛЛЭЭ

Газар зохион байгуулалтын мэргэжлийн чиглэлийн мэргэжилтнийг давтан сургах, мэргэжил дээшлүүлэх сургалтыг төрийн зарим чиг үүргийг төрийн бус байгууллагаар гүйцэтгүүлэх гэрээний дагуу Монголын газар зохион байгуулалтын холбоо НҮТББ, Монголын газрын менежментийн нэгдсэн эвсэл НҮТББ-уудтай хамтран зохион байгуулж байна.

Тус сургалтын 2026 оны хаврын бүртгэл 2026 оны 05 дугаар сарын 01-ний өдрөөс 05 дугаар сарын 18-ны өдөр хүртэл явагдана.
Сургалтад бүртгүүлэх мэргэжилтнүүд салбарын сургалтын (surgalt.gazar.gov.mn) цахим систем рүү нэвтрэн орж, өөрийн суралцах мэргэшлийн хүрээг сонгон бүртгэлээ хийнэ үү.


Сургалтад бүртгүүлэхдээ дараах зүйлсийг анхаарна уу:
Дэлгэрэнгүй мэдээллийг
262582, 90666398 дугаарын утсаар лавлана уу.
Энэ мэдээнд сэтгэгдэл үлдээнэ үү