ГАЗРЫН ХАРИЛЦААНЫ АЖИЛТНЫ ӨДРИЙН НЭРЭМЖИТ “ШИЛЖИН ЯВАХ ЦОМ”-ЫН ТӨЛӨӨХ СПОРТЫН ТЭМЦЭЭН ЭХЭЛЛЭЭ

🇲🇳🇲🇳🇲🇳 Монгол Улсын газрын харилцааны ажилтны өдрийг тохиолдуулан салбарын албан хаагчдын дунд жил бүр уламжлал болгон зохион байгуулагддаг “Шилжин явах цом”-ын төлөөх оны аварга шалгаруулах спортын тэмцээн 2026 оны 05 дугаар сарын 02-ны өдөр шатар, даам, теннисний төрлүүдээр албан ёсоор эхэллээ. Тус тэмцээнд газрын харилцааны салбарын төрийн болон төрийн бус байгууллагуудын албан хаагчид, мэргэжилтнүүд идэвх, санаачилгатай оролцож, оюун ухаан, ур чадвараа сорин өрсөлдөж дараах байруудад шалгараад байна. Үүнд:
♟️ШАТАР: (ЭРЭГТЭЙ);
1 дүгээр байр: Г.Бат-Эрдэнэ, (Газар зохион байгуулалт, геодези, зураг зүйн ерөнхий газар);
2 дугаар байр: Э.Энххуяг, (Монголын геодези, фотограмметр, зураг зүйн холбоо ТББ);
3 дугаар байр: П.Батмөнх, (Төвийн бүс);
♟️ШАТАР: (ЭМЭГТЭЙ);
1 дүгээр байр: Х.Уугандалай, (Монголын геодези, фотограмметр, зураг зүйн холбоо ТББ);
2 дугаар байр: Г.Хулан, (Газар зохион байгуулалт, геодези, зураг зүйн ерөнхий газар);
3 дугаар байр: Б.Энхжаргал, (Хангайн бүс);
🏁ДААМ: (ЭРЭГТЭЙ)
1дүгээр байр: Х.Өмиржан, (Баруун бүс);
2дугаар байр: Т.Буянбат, (Нийслэлийн газар зохион байгуулалтын алба);
3 дугаар байр: З.Нямбаяр, (Хангайн бүс);

🏁
ДААМ: (ЭМЭГТЭЙ);
1дүгээр байр: М.Дэлгэрмаа, (Монголын геодези, фотограмметр, зураг зүйн холбоо ТББ);
2дугаар байр: А.Уянга, (Газар зохион байгуулалт, геодези, зураг зүйн ерөнхий газар);
3дугаар байр: Ө.Уянга, (Нийслэлийн газар зохион байгуулалтын алба);
🏓ТЕННИС: (ЭРЭГТЭЙ);
1дүгээр байр: Ж.Осоржамаа, (Монголын кадастрын холбоо ТББ);
2дугаар байр: Г.Болдбаатар, (Хангайн бүс);
3дугаар байр: Я.Алтаншагай, (Монголын геодези, фотограмметр, зураг зүйн холбоо);
🏓ТЕННИС: (ЭМЭГТЭЙ);
1дугаар байр: С.Мөнгөнцэцэг, (Нийслэлийн Газар зохион байгуулалтын алба);
2 дугаар байр: Г.Гэрэлтуяа, (Газар зохион байгуулалт, геодези, зураг зүйн ерөнхий газар);
3 дугаар байр: Т.Нандинцэцэг, (Төвийн бүс);
Энэхүү тэмцээн нь салбарын мэргэжилтэн, албан хаагчдын хамтын ажиллагаа, нөхөрлөлийг бэхжүүлэх, эрүүл амьдралын хэв маягийг дэмжихэд чухал ач холбогдолтой арга хэмжээ болж байгаа бөгөөд тэмцээнд оролцсон нийт мэргэжилтэн, албан хаагчдад талархал илэрхийлж, цаашдын спортын уралдаан тэмцээнүүдэд өндөр амжилт гаргахыг хүсэн ерөөе.