“ГАЗРЫГ УЛСЫН ТУСГАЙ ХЭРЭГЦЭЭНД АВАХ, ГАРГАХ, ТҮҮНИЙ ХЭМЖЭЭ, ЗААГИЙГ ТОГТООХ, АШИГЛАХ ЖУРАМ”-ЫН ТӨСӨЛД САНАЛ АВЧ БАЙНА
Газрын тухай хуулийн 18.1.2-т заасныг үндэслэн Засгийн газрын 2016-2020 оны үйл ажиллагааны хөтөлбөрийг хэрэгжүүлэх зорилгоор 2017 оны 09 дүгээр сарын 27-ны өдрийн Засгийн газрын 287 дугаар тогтоолоор “Газрыг улсын тусгай хэрэгцээнд авах, гаргах түүний хэмжээ, заагийг тогтоох, ашиглах журам”-ыг баталж Газрын тухай хуулийн 16 дугаар зүйлийн 16.1-д заасан зориулалтаар газрыг улсын тусгай хэрэгцээнд авах, тусгай хэрэгцээнээс гаргах болон тусгай хэрэгцээний газрыг ашиглахтай холбогдон үүсэх харилцааг зохицуулж байна.
Засгийн газрын 2017 оны 09 дүгээр сарын 27-ны өдрийн 287 дугаар тогтоолоор батлагдсан “Газрыг улсын тусгай хэрэгцээнд авах, гаргах түүний хэмжээ, заагийг тогтоох, ашиглах журам”-д “Газрын тухай” хуулийн 16 дугаар зүйлийн 16.1.1-16.1.14-т заасан зориулалтаар газрыг улсын тусгай хэрэгцээнд авах, гаргах үйл ажиллагааг журамласан бөгөөд уг журам батлагдсанаас хойш Газрын тухай хуулийн 16 дугаар зүйлийн улсын тусгай хэрэгцээний газарт 2021 оны 07 дугаар сарын 02-ны өдрийн хуулиар “хамгаалалтын бүс тогтоосон түүх, соёлын дурсгалт газар”, 2022 оны 07 дугаар сарын 05-ны өдрийн хуулиар “үйлдвэрлэл, технологийн паркийн газар”, 2023 оны 12 дугаар сарын 07-ны өдрийн хуулиар “нийтийн эдэлбэр газар”, “нийслэл хотын эдийн засгийн тусгай бүс”, 2024 оны 05 дугаар сарын 16-ны өдрийн хуулиар соёлын бүтээлч үйлдвэрлэлийн бүс, соёлын бүтээлч үйлдвэрлэлийн цогцолбор, паркийн зориулалтаар олгосон газар гэсэн 5 зориулалт шинээр нэмэгдэж, 2022 оны 12 дугаар сарын 09-ний өдрийн хуулиар “үндэсний хэмжээний томоохон бүтээн байгуулалт, дэд бүтцийн төсөл, хөтөлбөр гэсэн зориулалтад “төр, хувийн хэвшлийн түншлэлийн төсөл хэрэгжүүлэх газар” гэж шинээр нэмэгдсэн болно.
Монгол Улсын Засгийн газрын 2023 оны 08 дугаар сарын 16-ны өдрийн 294 дүгээр тогтоолын 1.2 дахь хэсэгт “Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг-Газар зохион байгуулалт, геодези, зураг зүйн газрыг Монгол Улсын Ерөнхий сайдын эрхлэх асуудлын хүрээнд ажиллуулах шийдвэр гарсан.
Дээрх тогтоол батлагдсантай холбогдуулан журамд газрын асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага гэснийг газрын асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллага болгож өөрчилсөнтэй холбогдуулан “Газрын тухай” хуулийн 16.1.1-16.1.19-д заасан зориулалтуудаар газрыг улсын тусгай хэрэгцээнд авах, гаргах үйл ажиллагааг бүхэлд нь зохицуулах зорилгоор энэ журмын төслийг боловсрууллаа.
Журмын төсөлтэй холбоотой саналаа доорх хаягаар ирүүлнэ үү.
Газар зохион байгуулалтын хэлтсийн ахлах мэргэжилтэн Ж.Энхчимэг
Утас: 70003959
Имэйл: enkhchimeg.j@gazar.gov.mn
Хугацаа 2024.10.01 өдөр
Энэ мэдээнд сэтгэгдэл үлдээнэ үү