МАЛЧДЫН ХОРШООНД МАЛ АЖ АХУЙН ҮЙЛДВЭРЛЭЛ ЭРХЛЭХ, ТЭЖЭЭЛИЙН УРГАМАЛ ТАРИАЛАХ ЗОРИУЛАЛТААР ГАЗАР ЭЗЭМШҮҮЛЭХ СУРГАЛТ ЗОХИОН БАЙГУУЛЛАА

Монгол Улсын Засгийн газрын 2024 оны 95 дугаар тогтоолоор байгуулагдсан Шинэ хоршоо хөдөлгөөний салбар дундын уялдааг хангах Үндэсний хорооны 2025 оны ээлжит 2 дугаар хуралдаанаар Монгол Улсын Шадар сайд, Үндэсний хорооны даргаас өгсөн чиглэлийн хүрээнд "Малчдын хоршоонд мал аж ахуйн үйлдвэрлэл эрхлэх чиглэлээр газар эзэмшүүлэх, Атар газрыг тариалангийн газарт шилжүүлж, хоршоологчдод тэжээлийн ургамал тариалах зориулалтаар эзэмшүүлэх” сэдвээр цахим сургалтыг 2025 оны 01 дүгээр сарын 29-ны өдрийн 14 цагт зохион байгуулав. Цахим сургалтад нийт 21 аймгийн Газрын харилцаа, барилга, хот байгуулалтын газрын газар зохион байгуулалт, төлөвлөлт болон кадастрын асуудал хариуцсан мэргэжилтнүүд, мөн Хүнс, хөдөө аж ахуйн газрын холбогдох албан тушаалтнууд зэрэг 100 гаруй хүн оролцлоо. Тус сургалтын хүрээнд малчдын хоршоонд нэг удаа 5 га хүртэлх газрыг төсөл сонгон шалгаруулах зарчмаар эзэмшүүлэх, атар газрыг тариалангийн газрын ангилал руу шилжүүлэх асуудлаар дэлгэрэнгүй мэдээлэл өглөө.

Энэ мэдээнд сэтгэгдэл үлдээнэ үү