“ГАЗРЫН БАГЦ ХУУЛЬ”-ИЙН ТӨСЛИЙН ХЭЛЭЛЦҮҮЛЭГ БОЛЖ ӨНДӨРЛӨЛӨӨ.

Барилга, хот байгуулалтын яам, Газар зохион байгуулалт, геодези, зураг зүйн газраас цахимаар зохион байгуулсан Газрын багц (Газрын ерөнхий хууль, Газрын төлбөрийн тухай, Кадастрын тухай, Монгол Улсын иргэнд газар өмчлүүлэх хуулийн шинэчилсэн найруулга, Нийгмийн зайлшгүй хэрэгцээнд зориулан газар чөлөөлөх тухай) хуулийн төслийн хэлэлцүүлэг 2021 оны 04 дүгээр сарын 26-ны өдрөөс 04 дүгээр сарын 30-ны өдрийг дуустал 5 өдрийн турш үргэлжилж өндөрлөлөө.

Тус хэлэлцүүлэгт 6 яам, 21 аймгийн Газрын харилцаа, барилга, хот байгуулалтын газар, Нийслэлийн Газар зохион байгуулалтын алба, 9 дүүргийн Газар зохион байгуулалтын албаны албан хаагчид болон Монголын газар зохион байгуулагчдын холбоо, Газрын менежментийн чөлөөт холбоо, Монголын геодези, фотограмметр, зураг зүйн холбоо зэрэг төрийн бус байгууллагын төлөөлөл бүхий 231 хүн оролцож, саналаа өгч, хуулийн төслийг дэмжин идэвхитэй оролцлоо.

 

Хэлэлцүүлгээс гарсан саналуудыг нэгтгэн, хуулийн төсөлд тусгахаар Ажлын хэсэг ажиллаж байна.