ГАЗРЫН ДОРОЙТЛЫГ ҮНЭЛЭХ, ЗУРАГЛАХ, ХҮЛЭМЖИЙН ХИЙН ЯЛГАРЛЫГ ТООЦОХ ШАТАЛСАН СУРГАЛТЫГ ЗОХИОН БАЙГУУЛЛАА
Газар зохион байгуулалт, геодези, зураг зүйн газар нь Дорнод Монголын хуурай хээрийн тогтвортой ландшафт, биологийн олон янз байдлын хамгаалал төслийн багтай хамтран шаталсан сургалтыг цахим болон танхимаар зохион явуулж байна.
Сургалтанд Хэнтий, Дорнод, Сүхбаатар, Сэлэнгэ аймгийн Газрын харилцаа, барилга, хот байгуулалтын газрын албан хаагчид, сумдын газрын даамлууд болон Вектор мэп, Геоботаник, АТТП түншлэл, Газар дэлхий, Ланд овнер зэрэг компанийн газрын асуудал хариуцсан мэргэжилтэнүүд оролцлоо.
Сургалтаар газар зохион байгуулалтын төлөвлөгөөг шинэчлэн боловсруулах, бэлтгэл үе шатнаас дуусах хүртэлхи газрын доройтлыг үнэлэх, зураглах, хүлэмжийн хийн ялгарлыг тооцох, биологийн олон янз байдлыг хамгаалах, уур амьсгалын өөрчлөлттэй дасан зохицох чиглэлээр хэрэгжүүлэх ажлын нарийвчилсан төлөвлөгөө, үр дүнд хяналт, үнэлгээ хийж, мониторингийн шалгуур үзүүлэлтээр тооцох. Мөн газрын доройтлыг зураглах, үнэлэх, газрын тогтвортой менежментийн хувилбарыг санал болгох замаар шийдвэр гаргах үйл явцыг дэмжих WOCAT асуулгын тухай системтэй мэдлэг олгож, мэргэжил арга зүйн зөвлөгөө өглөө.
Энэхүү сургалтыг явуулсанаар газар зохион байгуулалтын төлөвлөлтийн арга барилыг шинэ түвшинд гаргах, газрын тогтвортой менежментийг хэрэгжүүлэх, газрын харилцааны салбарыг олон улсын чиг хандлагатай нийцүүлэх бөгөөд цаашид энэхүү аргачлалыг улсын хэмжээнд дагаж мөрдөх аргачлал болгон батлуулах явдал юм.
Энэ мэдээнд сэтгэгдэл үлдээнэ үү