“ГАЗРЫН ХАРИЛЦАА 2025” ЭРДЭМ ШИНЖИЛГЭЭНИЙ БАГА ХУРАЛД “БЭЛЧЭЭРИЙН ГАЗРЫН МОНИТОРИНГИЙН ЗАРИМ АСУУДАЛД”СЭДЭВТ ХАНАН ИЛТГЭЛЭЭР ОРОЛЦЛОО

Жил бүрийн тавдугаар сарын эхний долоо хоногт тэмдэглэн өнгөрүүлдэг “Газрын харилцааны ажилтны өдөр”-ийн хүрээнд зохион байгуулсан “Газрын харилцаа - 2025” эрдэм шинжилгээний бага хуралд Газрын мониторингийн хэлтэс “Монгол орны бэлчээрийн газрын мониторингийн зарим асуудалд” сэдэвт ханан илтгэлийг хэлэлцүүллээ.



Тус илтгэлд бэлчээрийн газрыг зохистой ашиглах, хамгаалах, нөхөн сэргээх, үнэлж дүгнэх үйл ажиллагааг үр дүнтэй хэрэгжүүлэхийн тулд бэлчээрийн төлөв байдал, чанарын тогтвортой байдлыг тогтмол үнэлэх шаардлагатай байгааг онцолсон. Монгол Улсад одоогоор ашиглагдаж буй бэлчээрийн төлөв байдлын хэд хэдэн аргачлалуудыг боловсронгуй болгож, бэлчээрийн мониторингийн нэгдсэн арга зүй, аргачлалыг боловсруулах боломжийг эрэлхийлэх, хэрэглээнд хялбар, хүртээмжтэй байдлаар нэвтрүүлэх, цаашлаад шинэлэг технологитой хослуулан сайжруулах хэрэгцээ болон тулгамдсан асуудлыг дэвшүүлсэн.
Энэхүү илтгэл нь бэлчээрийн газрын мониторингийн нэгдсэн арга зүйг бий болгохоос гадна, эдийн засаг болон цаг хугацаа хэмнэсэн шинэлэг судалгаа, шийдлүүдийг эрэлхийлэхэд эрдэмтэн, судлаачдын анхаарлыг хандуулж, салбарын хөгжилд бодитой хувь нэмэр оруулахуйц чухал сэдвийг хөндлөө.

Энэ мэдээнд сэтгэгдэл үлдээнэ үү