“ГАЗРЫН ХАРИЛЦААНЫ АЖИЛТНЫ ӨДӨР”-ИЙН НЭРЭМЖИТ “ШИЛЖИН ЯВАХ ЦОМ-2025” УЛСЫН АВАРГА ШАЛГАРУУЛАХ ТЭМЦЭЭН АМЖИЛТТАЙ ЗОХИОН БАЙГУУЛАГДАЖ, ЦОМЫН ЭЗЭД ТОДОРЛОО

🇲🇳🇲🇳🇲🇳 Монгол Улсын Засгийн газрын 2004 оны 12 дугаар сарын 15-ны өдрийн 238 дугаар тогтоолоор жил бүрийн 5 дугаар сарын эхний ням гарагт “Газрын харилцааны ажилтны өдөр”-ийг тэмдэглэн өнгөрүүлэхээр болж 2005 оноос хойш 20 дахь жилдээ тэмдэглэж байна.
Жил бүрийн Газрын харилцааны ажилтны өдрөөр шилжин явах цомын төлөөх спортын олон төрөлт тэмцээн уралдаан зохион байгуулагддаг уламжлалтай билээ.
Энэ удаагийн тэмцээнд спортын таван төрлөөр нийт 12 багийн 400 гаруй тамирчид хурд хүч, авхаалж самбаагаа сорин өрсөлдсөнөөс нийлбэр дүнгээр Монголын Геодези, фотограмметр, зураг зүйн холбоо ТББ-ыг төлөөлөн оролцсон баг тэргүүлэн Шилжин явах цомын эзнээр тодорлоо.
Тэмцээн төрөл тус бүрийн шилдгүүд:
♟️Шатар эрэгтэй төрөл:
🥇1-р байр Э.Энххуяг (МГФЗЗХ)
🥈2-р байр Д.Төмөрсүх (Баруун бүсийн ГХБХБГ)
🥉3-р байр Т.Түвшинбаяр (Хангайн бүсийн ГХБХБГ)
♟️Шатар эмэгтэй төрөл:
🥇1-р байр Г.Хулан (ГЗБГЗЗЕГ)
🥈2-р байр Б.Энхжаргал (Хангайн бүсийн ГХБХБГ)
🥉3-р байр Х.Уугандалай (МГФЗЗХ)
100 буудалт даам эрэгтэй төрөл:
🥇1-р байр Д.Гонгоржав (Салбарын ахмадууд)
🥈2-р байр Х.Оюунбаяр (МГЗБХ, МКХ)
🥉3-р байр Т.Буянбат (НГЗБА)
100 буудалт даам эмэгтэй төрөл:
🥇1-р байр М.Дэлгэрмаа (МГФЗЗХ)
🥈2-р байр А.Уянга (ГЗБГЗЗЕГ)
🥉3-р байр Н.Эрдэнэтуул (Баруун бүсийн ГХБХБГ)
🏓Ширээний теннисний эрэгтэй төрөл:
🥇1-р байр Т.Лхагвасүрэн (МГМНЭ)
🥈2-р байр Г.Энхмөнх (Салбарын ахмадууд)
🥉3-р байр Т.Цэрэннадмид (МГФЗЗХ)
🏓Ширээний теннисний эмэгтэй төрөл:
🥇1-р байр Г.Гэрэлтуяа (ГЗБГЗЗЕГ)
🥈2-р байр Т.Нандинцэцэг (Төвийн бүсийн ГХБХБГ)
🥉3-р байр С.Мөнгөнцэцэг (НГЗБА)
Волейбол эрэгтэй төрөл:
🥇1-р байр Монгол Геодези, фотограмметр, зураг зүйн холбоо ТББ
🥈2-р байр Баруун бүсийн ГХБХБГ
🥉3-р байр Төвийн бүсийн ГХБХБГ
Волейбол эмэгтэй төрөл:
🥇1-р байр Газар зохион байгуулалт, геодези, зураг зүйн ерөнхий газар
🥈2-р байр Монголын Газар зохион байгуулалтын холбоо ТББ болон Монголын Кадастрын холбоо ТББ
🥉3-р байр Төвийн бүсийн ГХБХБГ
Сагсан бөмбөг эрэгтэй төрөл:
🥇1-р байр Монгол Геодези, фотограмметр, зураг зүйн холбоо ТББ
🥈2-р байр Нийслэлийн Газар зохион байгуулалтын алба
🥉3-р байр Монголын Газрын менежментийн нэгдсэн эвсэл ТББ
Сагсан бөмбөг эмэгтэй төрөл:
🥇1-р байр Төвийн бүсийн ГХБХБГ
🥈2-р байр Нийслэлийн Газар зохион байгуулалтын алба
🥉3-р байр Монголын Газрын менежментийн нэгдсэн эвсэл ТББ
Нийт баг, тамирчиддаа халуун баяр хүргэж, ажлын өндөр амжилт хүсье!🏆