"ОЮУТНЫ ЭРДЭМ ШИНЖИЛГЭЭНИЙ ХУРАЛ-2025" ЗОХИОН БАЙГУУЛАГДЛАА

Газрын харилцааны ажилтны өдрийг тохиолдуулан жил бүр уламжлал болгон зохион байгуулагддаг “Ж.Наранцацралт багшийн нэрэмжит газрын харилцааны салбарын оюутны эрдэм шинжилгээний хурал-2025” МУИС-ийн I байрны Эрдмийн танхимд 2025 оны 05 дугаар 06-ны өдөр амжилттай зохион байгуулагдлаа.
Эрдэм шинжилгээний хурлыг МУИС-ийн Газарзүйн тэнхим, Газар зохион байгуулалт, геодези, зураг зүйн ерөнхий газар, Наранцацралт сан, Монголын кадастрын холбоо хамтран зохион байгуулсан бөгөөд хурлын үйл ажиллагаанд ГЗБГЗЗЕГ-ын Газрын судалгаа, шинжилгээ, бодлого төлөвлөлтийн газрын дарга А.Амарсайхан, ахлах мэргэжилтэн Х.Энхжаргал, Р.Отгончимэг, Кадастрын хэлтсийн дарга П.Баянтүмэн, МУИС-ийн Газарзүйн тэнхимийн эрхлэгч, доктор, дэд профессор Г.Бямбахүү, Хот, бүс нутгийн хөгжлийн судалгааны хүрээлэнгийн захирал, профессор В.Батцэнгэл, МУ-ын Зөвлөх инженер, профессор П.Мягмарцэрэн, “Наранцацралт сан”-гийн тэргүүн Н.Соёмбо, Монголын кадастрын холбооны тэргүүн Б.Галмандах, МУ-ын Зөвлөх инженер, доктор Ж.Даваабаатар нар болон бусад зочид, судлаачид, оюутнууд оролцлоо.
Тус хурлыг дараах шүүгчид шүүн явууллаа. Үүнд:
📜П.Баянтүмэн /ГЗБГЗЗЕГ-ын Кадастрын хэлтсийн дарга/
📜Ц.Базарханд /МУИС-ийн газарзүйн тэнхимийн дэд профессор, доктор/
📜Б.Гантулга /ШУТИС-ийн ГУУС-ийн ахлах багш/
📜Д.Бямбасүрэн /ХААИС-ийн Агроэкологийн сургуулийн ахлах багш/
📜П.Гэрэлээ /Дорнод Монголын хуурай хээрийн тогтвортой ландшафт, биологийн олон янз байдлын хамгаалал төслийн газар зохион байгуулалтын мэргэжилтэн/
Хурлын 2 дугаар шатанд МУИС, ШУТИС, ХААИС, ҮТИС-ийн оюутнуудын ирүүлсэн 15 судалгаа, илтгэлийг шалгаруулан хэлэлцүүлж, дүнг гаргаснаар шүүгчдийн нэгдсэн үнэлгээгээр:
🥇Ү.Энхзаяа /МУИС-ийн Газарзүйн тэнхимийн ГЗБ-ын IV түвшний оюутан/ - “Үерийн эрсдэлийн таамаглалын зураглалыг үерийн гамшгийн үеийн судалгаатай харьцуулсан шинжилгээ”, Удирдагч багш: Б.Болормаа /МУИС-ийн Газарзүйн тэнхимийн дэд профессор, доктор/.
🥈Г.Бат /ХААИС-ийн АЭС-ийн Газрын менежментийн тэнхимийн ГЗБ-ийн IV түвшний оюутан/ – “Янгир ямааны амьдрах орчныг Habitat model ашиглан загварчлах”, Удирдагч багш: Б.Сэр-Од /ХААИС-ийн АЭС-ийн Газрын менежментийн тэнхимийн багш/.
🥉 Б.Аззаяа, Д.Алтанхишиг /МУИС-ийн Газарзүйн тэнхимийн БОЗТС-ын IV түвшний оюутан/ – “Газарзүйн мэдээллийн системд суурилсан 20 минутын хот ба хүртээмжтэй байдлын судалгаа”, Удирдагч багш: Б.Сайнбуян /МУИС-ийн Газарзүйн тэнхимийн дэд профессор, доктор/.
🏅Тусгай байр: Б.Эрдэнэжаргал, А.Хулан /МУИС-ийн Газарзүйн тэнхимийн БОЗТС-ын III түвшний оюутан/ – “Хангайн нурууны Баян-Өндөр уулын ойн талбайн өөрчлөлт”, Удирдагч багш: Ч.Болорчулуун /МУИС-ийн Газарзүйн тэнхимийн ахлах багш/ тус тус шалгарсан байна.
Газрын харилцааны салбарын оюутны эрдэм шинжилгээний хуралд амжилттай оролцож, байр эзэлсэн оюутнуудад дараах байгууллагууд шагнал гардуулав. Үүнд:
🥇Наранцацралт сан 1500000 төгрөг;
🥈Монголын кадастрын холбоо 1000000 төгрөг;
🥉Газар зохион байгуулалт, геодези, зураг зүйн ерөнхий газар 800000 төгрөг;
🏅Тусгай байр: МУИС-ийн Газарзүйн тэнхим 65 000 төгрөг.
Мөн зохион байгуулагчдын зүгээс 2 дугаар шатанд шалгарсан бүх оролцогчдод батламж гардуулан өглөө.