ГАЗРЫН ХАРИЛЦАА-2025 ЭРДЭМ ШИНЖИЛГЭЭНИЙ ХУРАЛД ГАЗРЫН БОДЛОГО ДАХЬ ОРОН ЗАЙН ӨГӨГДЛИЙН ҮҮРЭГ: СИНГАПУР, НИДЕРЛАНД, МОНГОЛ УЛСЫН ЖИШЭЭГЭЭР СЭДЭВТ СУДАЛГААНЫ АЖЛААР ИЛТГЭЛ ХЭЛЭЛЦҮҮЛЛЭЭ
Газрын харилцааны ажилтны өдрийг угтан Газрын харилцаа-2025 эрдэм шинжилгээний бага хурлыг Хөдөө Аж Ахуйн Их Сургууль, ШУА-ийн Газарзүй, Геоэкологийн Хүрээлэн хамтран зохион байгууллаа. Тус хуралд “Газрын бодлого дахь орон зайн өгөгдлийн үүрэг: Сингапур, Нидерланд, Монгол улсын жишээгээр сэдэвт судалгааны ажлаар илтгэл хэлэлцүүллээ.
Тус судалгааны ажлаар газрын бодлого нь эдийн засаг, байгаль орчин, нийгмийн хөгжил зэрэг олон салбарыг хамарсан цогц бодлого болон өргөжиж байгаа тул салбар хоорондын уялдааг хангасан, нотолгоонд суурилсан, үнэн зөв, бодит агшны өгөгдөлд суурилсан шийдвэр гаргалт зайлшгүй шаардлагатай болж, олон улсад орон зайн өгөгдөл нь шийдвэр гаргалтад чухал үүрэг гүйцэтгэж байгааг онцлов.
Орон зайн өгөгдлийн дэд бүтэц сайн хөгжсөн улсууд болох Нидерланд, Сингапур улсын орон зайн өгөгдлийн дэд бүтцийн хууль эрх зүйн орчин, тэр дундаа газрын бодлого дахь орон зайн өгөгдлийн үүрэг, өгөгдөл урсгал, шийдвэр гаргалтад ашиглагдаж буй байдлыг харьцуулах замаар Монгол Улсад хэрэгжүүлж болох сайн туршлагыг тодорхойлох зорилгоор тус судалгааны ажлыг хийж гүйцэтгэв.
Цаашид орон зайн өгөгдлийн дэд бүтцийн чиглэлд,
✅ Үндэсний орон зайн өгөгдлийн дэд бүтцийн хууль эрх зүйн орчныг боловсронгуй болгох, хөгжүүлэх
✅ Өгөгдлийн стандарт, нээлттэй байдал, хүртээмжийг сайжруулах
✅ Салбар хооронд уялдаа, хамтын ажиллагааны тогтолцоог бүрдүүлэх
✅ Нотолгоонд суурилсан шийдвэр гаргалтыг дэмжих, аналитик системийг хөгжүүлэх ажлыг Монгол улсын онцлогт тохируулан нутагшуулах шаардлагатайг судалгааны үр дүн харуулж байна.
Энэ мэдээнд сэтгэгдэл үлдээнэ үү