Газрын харилцааны ажилтны өдрийн нэрэмжит “Шилжин явах цом”-ын төлөө 2019 оны улсын аварга шалгаруулах тэмцээн амжилттай зохион байгуулагдаж өндөрлөө

Жил бүр уламжлал болгон зохион байгуулдаг газрын харилцааны ажилтны өдрийн нэрэмжит “Шилжих явах цом"-ын төлөө 2019 оны улсын аварга шалгаруулах тэмцээнийг Газар зохион байгуулалт, Геодези, Зураг Зүйн газар, Зүүн бүсийн аймгуудын Газрын харилцаа, барилга, хот байгуулалтын газар хамтран 2019 оны 5 дугаар сарын 3-наас 5-ны өдрүүдэд амжилттай зохион байгууллаа.

Тэмцээнд дараах 15 багууд амжилттай оролцлоо. Үүнд:

1. Барилга, хот байгуулалтын яам /БХБЯам/

2. Газар зохион байгуулалт, геодези, зураг зүйн газар /ГЗБГЗЗГ/

3. Иргэний нисэхийн ерөнхий газар /ИНЕГ/

4. Барилгын хөгжлийн төв /БХТ/

5. Төрийн орон сууцны корпораци /ТОСК/

6. Нийслэлийн газар зохион байгуулалтын алба /НГЗБА/

7. Дүүргүүдийн газар зохион байгуулалтын алба /ДГЗБА/

8. Нийслэлийн хот байгуулалт, хөгжлийн газар /НХБХГ/

9. Баруун бүсийн аймгуудын Газрын харилцаа, барилга, хот байгуулалтын газар

10.Зүүн бүсийн аймгуудын Газрын харилцаа, барилга, хот байгуулалтын газар

11.Төвийн бүсийн аймгуудын Газрын харилцаа, барилга, хот байгуулалтын газар

12.Хангайн бүсийн аймгуудын Газрын харилцаа, барилга, хот байгуулалтын газар

13. Геодези, фотограмметр зураг зүйн холбоо /ГФЗЗХ/

14. Газрын мэргэжлийн байгууллага /ГМБ/

15. Газрын менежментийн нэгдсэн эвсэл /ГМНЭ/.

Шатар /эр/

1-р байр Л.Идэрзана /ГФЗЗХ/

2-р байр А.Бат-Адъяа /Төвийн бүс/

3-р байр Д.Төмөрсүх /Баруун бүс/

Шатар /эм/

1-р байр З.Амартүвшин /Нийслэлийн ГЗБА/

2-р байр Д.Уранчимэг /БХТ/

3-р байр Б.Энхжаргал /Хангайн бүс/

100 буудалт даам /эр/

1-р байр Г.Сансар /БХТ/

2-р байр Д.Гонгоржав /ГФЗЗХ/

3-р байр Ж.Элбэгзаяа /Төвийн бүс/

100 буудалт даам /эм/

1-р байр А.Уянга /НГЗБА/

2-р байр Д.Оюунгэрэл /Зүүн бүс/

3-р байр Д.Нарантунгалаг /Хангайн бүс/

Ширээний теннис /эр/

1-р байр Ж.Осоржамаа /ГМБ/

2-р байр Ж.Нарангэрэл /ГФЗЗХ/

3-р байр Б.Батхуяг /БХТ/

Ширээний теннис /эм/

1-р байр Д.Даваажаргал /ГФЗЗХ/

2-р байр З.Алтанцэцэг /ДГЗБА/

3-р байр Г.Цэвэлмаа /Хангайн бүс/

Волейбол /эр/

1-р байр Төвийн бүс

2-р байр ГФЗЗХ

3-р байр Зүүн бүс

Волейбол /эм/

1-р байр Төвийн бүс

2-р байр Баруун бүс

3-р байр Зүүн бүс

Сагсан бөмбөг /эр/

1-р байр НГЗБА

2-р байр ГФЗЗХ

3-р байр ГЗБГЗЗГ

Сагсан бөмбөг /эм/

1-р байр ГФЗЗХ

2-р байр НГЗБА

3-р байр БХБЯ

Нийлбэр дүнгээр ГФЗЗХ 25 оноогоор 1-р байр, НГЗБА 36 оноогоор 2-р байр, Төвийн бүсийн баг 49 оноогоор 3-р байр, БХТ 58 оноогоор 4 байрыг тус тус эзэлж, ГФЗЗХ шилжин явах цомын эзнээр тодорлоо .

Тэмцээний үеэр гарсан зөрчлүүдийг тухай бүр Ажлын хэсэг, шүүгч нарын дэмжлэгтэй хамтран шийдвэрлэж байв.

Тэмцээний нээлтийн ажиллагаа

Тэмцээний нээлтийн ажиллагааны хөтөлбөрийг ажлын хэсгээс боловсруулж, зохион байгуулав. Тэмцээний нээлт БХЯ-ны “Алдар” спорт хорооны зааланд 2019  оны 5-р сарын 4-ний өдрийн 12 цагаас эхлэв.

Нээлтийн ажиллагаанд БХБЯ-ны ХБГХБХЗГ-ын дарга Б.Гүнболд, ГЗБГЗЗГын орлогч дарга А.Батбаяр, БХТ, ГФЗЗХ, ГМНЭ, нийслэлийн ГЗБА, аймгуудын ГХБХБГ-ын дарга нар оролцов.

Нээлтийн ажиллагааг 2019 оны 5 дүгээр сарын 4-ний өдөр Үндэсний олон нийтийн телевизийн Спортын сувгаар гаргасан болно.

Нээлтийн ажиллагаанд Чингис хаан хамтлагийн ахлагч, гавъяат жүжигчин Д.Жаргалсайхан, дуучин С.Бичүү нар ая дууны мэндчилгээ дэвшүүлэв.

Тэмцээний хаалтын ажиллагаа

2019 оны 5 дугаар сарын 7-ны шөнийн 03.00-03.30 цагт Алдар спорт хорооны зааланд хаалтын ажиллагаа болов. Хаалтын ажиллагаагаар шагнал гардуулах ёслол болж, 5 төрлөөр эхний 3 байр эзэлсэн баг, тамирчдад нийт 132 медалийг өргөмжлөл, мөнгөн шагналын хамт гардуулав.

Волейболын шилдэг тамирчдын шагналыг уламжлал ёсоор ГФЗЗХ шалгаруулж Төвийн бүсийн эмэгтэй багийн тамирчин Б.Мөнхзул, Зүүн бүсийн эрэгтэй багийн тамирчин Н.Болор-Эрдэнэ нарт олгов.

Сагсан бөмбөгийн шилдэг тамирчдын шагналыг уламжлал ёсоор МГЗБХ шалгаруулж, БХБЯ-ны эмэгтэй багийн тамирчин О.Лхагвацэдэн, НГЗБА-ны эрэгтэй багийн тамирчин Э.Цэвэлдорж нарт олгов.

Хаалтын ажиллагаанд ГЗБГЗЗГ-ын дарга Ц.Ганхүү, орлогч дарга А.Батбаяр, БХБЯ-ны ТЗУГ-ын даргын үүргийг түр орлон гүйцэтгэгч бөгөөд Санхүүгийн хэлтсийн дарга Б.Баярсайхан, ГФЗЗХ-ны тэргүүн О.Хосбаяр, МГЗБХ-ны гүйцэтгэх захирал С.Сайнбаяр, НГЗБА-ны дарга Э.Болорчулуун, аймгуудын ГХБХБГ-ын дарга нар оролцов.

 

АЖЛЫН ХЭСЭГ