Их Британи, Умард Ирландын Нэгдсэн Хаант Улсын Геодезийн хэмжил зураглал, орон зайн мэдээллийн менежментийн асуудал хариуцсан байгууллага (Орднанс сүрвэй)-ын төлөөлөл Улаанбаатар хотод айлчиллаа.

“Ординанс сүрвэй” Олон улс хариуцсан Гүйцэтгэх захирал ноён Петер Хэдлундаар ахлуулсан 4 төлөөллийг өнөөдөр буюу 2019 оны 05 дугаар сарын 06-нд Барилга, хот байгуулалтын сайд Х.Баделхан, Барилга, хот байгуулалтын дэд сайд Б.Мөнхбаатар, Газар зохион байгуулалт, геодези, зураг зүйн газрын дарга Ц.Ганхүү нар хүлээн авч уулзлаа.
Уулзалтын үеэр Байрлалд суурилсан орон зайн мэдээллийн менежментийг оновчтой хэрэгжүүлэх замаар үндэсний орон зайн өгөгдлийн дэд бүтцийг бэхжүүлэх, орон зайн мэдээллийн хэрэглээг нийгэм, эдийн засаг, байгалийн төрөл бүрийн салбарт өргөжүүлж, нийгэм, эдийн засагт үзүүлэх үр өгөөжийг нэмэгдүүлэх арга замын талаар туршлага, санал солилцлоо.Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч С.Амарсайхан гаднын зочид төлөөллийг мөн хүлээн авч нийслэлийн хот байгуулалт, төлөвлөлтийн чиглэлээр авч хэрэгжүүлж буй арга хэмжээнүүдийн талаар санал хуваалцаж "Улаанбаатар хотын 2040 он хүртэлх хөгжлийн ерөнхий төлөвлөгөө”-г боловсруулахаар ажиллаж буй талаар ярилцлаа.
Уулзалтад Нийслэлийн Газар зохион байгуулалтын албаны дарга Э.Болорчулуун, Нийслэлийн Ерөнхий Архитектор бөгөөд Хот байгуулалт, хөгжлийн газрын даргын үүргийг түр орлон гүйцэтгэгч Ц.Тулга нарын төлөөлөл байлцсан ба Ухаалаг хотыг цогцлооход “тоон”-“байрлалд суурилсан” орон зайн мэдээллийн чухлыг онцлон Хот байгуулалтын мэдээллийн системийн талаар танилцуулга хийсэн юм. Ноён Петер Хэдлунд ухаалаг хот төлөвлөлтийн чиглэлээр хамтран ажиллахад бэлэн гэдгээ уулзалтын үеэр илэрхийлэв.Түүнчлэн Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дэд дарга У.Бямбасүрэн төлөөлөгчдийг хүлээн авч уулзлаа. Уулзалтаар орон зайн өгөгдлийн дэд бүтцийг хөгжүүлэх, ашиглах талаар төрийн байгууллагуудын оролцоо, хамтын ажиллагааг өргөжүүлэх чухлыг онцлон, гадаад орны шилдэг туршлагыг нэвтрүүлэх болон улсын хөгжлийн аливаа бодлого, шийдвэрийг орон зайн өгөгдлийн дэд бүтцэд тулгуурлан оновчтой тогтоох асуудлаар санал солилцлоо.Гаднын төлөөлөгчдийн бүрэлдэхүүн:

- Петер Хэдлунд, Гүйцэтгэх захирал, Ординанс сүрвэй-Олон улс, Ординанс сүрвэй
- Дань Ширень, Ази, номхон далайн бүсийн Бизнес хөгжлийн захирал, Ординанс сүрвэй-Олон улс, Ординанс сүрвэй,
- Жон Кедар, Олон улсын хамтын ажиллагаа хариуцсан газрын дарга,
- Жилл С, Урбань-Карр, Тримбл ХХК.
Энэ мэдээнд сэтгэгдэл үлдээнэ үү