“ГАЗРЫН ҮНЭЛГЭЭНИЙ ТОЙРОГ, ЗЭРЭГЛЭЛ (БҮС), СУУРЬ ҮНЭЛГЭЭ, ГАЗРЫН ТӨЛБӨРИЙН ХЭМЖЭЭГ ТОГТООХ ТУХАЙ” ЗАСГИЙН ГАЗРЫН 182 ДУГААР ТОГТООЛД ӨӨРЧЛӨЛТ ОРУУЛАХ ТУХАЙ ЗАСГИЙН ГАЗРЫН ТОГТООЛЫН ТӨСӨЛД САНАЛ АВЧ БАЙНА

“ГАЗРЫН ҮНЭЛГЭЭНИЙ ТОЙРОГ, ЗЭРЭГЛЭЛ (БҮС), СУУРЬ ҮНЭЛГЭЭ, ГАЗРЫН ТӨЛБӨРИЙН ХЭМЖЭЭГ ТОГТООХ ТУХАЙ” ЗАСГИЙН ГАЗРЫН 182 ДУГААР ТОГТООЛД ӨӨРЧЛӨЛТ ОРУУЛАХ ТУХАЙ ЗАСГИЙН ГАЗРЫН ТОГТООЛЫН ТӨСӨЛД САНАЛ АВЧ БАЙНА.

Газрын төлбөрийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт “Газрын төлбөрийн хэмжээг энэ зүйлийн 1 дэх хэсэгт заасан хязгаарт багтаан газрын үнэлгээ, ашиглах зориулалтыг харгалзан хөдөө аж ахуйн газрын үнэлгээний тойрог, хот, тосгон, бусад суурины газрын үнэлгээний зэрэглэл тус бүрээр Засгийн газар тогтооно” гэж заасан бөгөөд Засгийн газрын 2018 оны 182 дугаар тогтоолоор баталсан байдаг. Засгийн газрын 2018 оны 182 дугаар тогоолд өөрчлөлт оруулж хот, тосгон, бусад суурины газрын төлбөрийн хувь, хэмжээг шинэчлэж байна. Иймд Засгийн газрын тогтоолын төсөлтэй танилцаж холбогдох саналаа Enkhbaatar.a@gazar.gov.mn хаягаар ирүүлнэ үү.