МОНГОЛ УЛС, ОРОСЫН ХОЛБООНЫ УЛСЫН ХАМТАРСАН АРХИВЫН БАРИМТЫН ҮЗЭСГЭЛЭН, ЭРДЭМ ШИНЖИЛГЭЭНИЙ ХУРАЛ ЭРХҮҮ ХОТНОО ЗОХИОН БАЙГУУЛАГДЛАА

Энэхүү үзэсгэлэнд ОХУ-ын төрийн архив, Цэргийн түүхийн төв архив, Тэнгисийн цэргийн төв архив, Эрхүү мужийн төрийн архив, Монголын Улсын талаас Үндэсний төв архив, Батлан хамгаалахын төв архив, Гадаад харилцааны төв архивын сан хөмрөгөөс түүхэн баримтуудыг дэлгэн үзүүлж, олны хүртээл болгосон байна.

Хамтарсан үзэсгэлэн, эрдэм шинжилгээний хуралд Монгол Улсыг төлөөлж Архивын ерөнхий газрын Хяналт, шинжилгээ-үнэлгээний газрын дарга Б.Туул, Газар зохион байгуулалт, геодези, зураг зүйн ерөнхий газрын Салбарын архивын хэлтсийн дарга Б.Батмягмар, Хил хамгаалахын тусгай архивын дарга, хурандаа Н.Жаргалсайхан, Булган аймгийн төрийн архивын дарга Ш.Болдбаатар, Архивын ерөнхий газрын Мэргэжил, арга зүйн удирдлагын газрын ахлах мэргэжилтэн П.Баянбилэг нар оролцлоо.

Энэ мэдээнд сэтгэгдэл үлдээнэ үү