КИБЕР АЮУЛГҮЙ БАЙДАЛ БА ТӨРИЙН БАЙГУУЛЛАГА СЭДЭВТ СУРГАЛТ ЗОХИОН БАЙГУУЛЛАА

Газар зохион байгуулалт, геодези, зураг зүйн ерөнхий газар, 21 аймгийн газрын харилцаа, барилга, хот байгуулалтын газрын албан хаагчдад Мэдээллийн аюулгүй байдал, Байгууллагын аюулгүй байдал, Хууль эрх зүй /Кибер аюулгүй байдлын тухай хууль, Хувь хүний өгөгдөл хамгаалах тухай хууль, Нийтийн ил тод байдлын тухай хууль/ агуулгын хүрээнд Аюулгүй байдал судлалын доктор Ph.D Б.Жавзандорж болон холбогдох мэргэжилтнүүд танхим болон цахим хэлбэрээр Кибер аюулгүй байдлын талаар мэдлэг олгох сургалтыг зохион байгууллаа.