МЭДЭЭЛЭЛ, ТЕХНОЛОГИЙН АСУУДАЛ ХАРИУЦСАН АЛБАН ХААГЧДЫГ ЧАДАВХЖУУЛАХ СУРГАЛТ ЗОХИОН БАЙГУУЛЛАА

21 аймгийн Газрын харилцаа, барилга, хот байгуулалтын газар, нийслэлийн Газар зохион байгуулалтын албаны мэдээлэл, технологийн асуудал хариуцсан албан хаагчдын мэдлэг, ур чадварыг дээшлүүлэх, мэргэшсэн, хариуцлагатай, ур чадвар бүхий хамт олныг бүрдүүлэх, чадавхижуулах зорилгоор Юнител ХХК-тай хамтран албан хаагчдыг чадавхижуулах сургалтыг 2025 оны 04 дүгээр сарын 24-өөс 25-ны өдрүүдэд Улаанбаатар хотод зохион байгууллаа. Тус сургалт нь мэдээллийн аюулгүй байдал, сүлжээний зохион байгуулалт болон их өгөгдөл, хиймэл оюун сэдвийн хүрээнд зохион байгууллаа.