“ГЕОДЕЗИ-2025” УЛСЫН ОЛИМПИАД ЗОХИОН БАЙГУУЛАГДЛАА

🌐🌍🙇🏼Газар зохион байгуулалт, геодези, зураг зүйн ерөнхий газар, ШУТИС-ийн Геологи, уул уурхайн сургууль, Монголын геодези, фотограмметр, зураг зүйн холбоо ТББ-ууд хамтран Геодезийн улсын олимпиадыг жил бүр зохион байгуулдаг.
Өнөөдөр \2025.04.26\ 8 дахь удаагийн уламжлалт улсын олимпиад “Геодези-2025” эхэлж ШУТИС, ХААИС, Үндэсний технологийн их сургууль, Их Засаг их сургууль, Техник, технологийн дээд сургуулиас 1-р түвшинд 26 баг, 2-р түвшинд 8 баг оролцож онолын асуулт, бодлого, геодезийн хэмжилт, боловсруулалтыг биечлэн гүйцэтгэн мэдлэг, ур чадвараа сорьж байна.
Энэ удаагийн Геодезийн улсын олимпиадад оролцогчдын тоо, хамрах цар хүрээ нэмэгдэж 2025 онд 20 гаруй профессор, багш нар бэлтгэсэн 34 баг буюу 204 оюутан оролцож байгаагаараа онцлогтой болж байна.
Газар зохион байгуулалт, геодези, зураг зүйн ерөнхий газар болон ШУТИС-ийн 2002 оны геодези, сансрын геодезийн ангийг төгсөгчид “Геодези-2025” олимпиадыг ивээн тэтгэж хамтран зохион байгуулж байна.
“Геодези-2025” улсын олимпиадад оролцож буй оюутнууддаа амжилт хүсье!