ГАЗРЫН ТУХАЙ ХУУЛИНД ОРСОН ЗАРИМ НЭМЭЛТ ӨӨРЧЛӨЛТИЙН ЗОХИЦУУЛАЛТЫГ ТАНИЛЦУУЛЛАА

Газар зохион байгуулалт, геодези, зураг зүйн ерөнхий газрыг Монгол Улсын Ерөнхий сайдын эрхлэх асуудлын хүрээнд ажиллуулахтай холбогдуулан салбарын болон холбогдох хуулиудад нэмэлт өөрчлөлт ороод байна.
Газрын тухай хуулийн нэмэлт өөрчлөлтийн хэрэгжилт нь 2024 оны 01 дүгээр сарын 01-ны өдрөөс эхлэн хэрэгжиж эхлээд байна.
Энэхүү хуульд орсон нэмэлт, өөрчлөлтийн зохицуулалтын танилцуулга, сургалтыг “Газар зохион байгуулалт, геодези, зураг зүйн ерөнхий газар”-ын албан хаагчдад зохион байгууллаа.