БАРУУН БҮСИЙН ГАЗРЫН ХАРИЛЦААНЫ САЛБАРЫН АЛБАН ХААГЧДЫГ ЧАДАВХЖУУЛАХ СУРГАЛТ ЭХЭЛЛЭЭ
Газар зохион байгуулалт, геодези, зураг зүйн ерөнхий газар болон Дэ Нэйче Консерванси Монгол дахь төлөөлөгчийн газар /TNC/-тай хамтран “Газрын нэгдмэл сангийн удирдлагын нэгдсэн цахим систем”-д газрыг улсын тусгай хэрэгцээнд авах үйл ажиллагааг цахимжуулж, хөгжүүлэлт хийсэн бөгөөд энэхүү ажлын үр дүн болон цахим системийн бусад хөгжүүлэлтийн талаар баруун бүсийн аймгуудын Газрын харилцаа, барилга, хот байгуулалтын газрын албан хаагч, сумдын даамлуудыг оролцуулж “Баруун бүс”-ийн чадавхжуулах сургалтыг зохион байгууллаа.
2024 оныг Монгол улсын Засгийн газраас "Бүсчилсэн хөгжлийг дэмжих жил" болгон зарласантай холбогдуулан тус газраас орон нутагт зохион байгуулах аливаа арга хэмжээ, сургалтыг бүсчлэн, цогц байдлаар зохион байгуулах юм.
Сургалтын хүрээнд газрын мониторинг, кадастр, газар зохион байгуулалт төлөвлөлт хариуцсан мэргэжилтнүүд, сумдын газрын даамал болон газар, геодезийн улсын байцаагч нарт Газрын тухай хууль бусад хууль тогтоомжид орсон нэмэлт өөрчлөлтийн талаар мэдээлэл олгох сургалт болон албан хаагчдын дунд ажил, мэргэжлийн ур чадварыг сорьсон илтгэлийн уралдааныг зохион байгуулна.
The nature conservancy in mongolia, Увс аймгийн Газрын Харилцаа, Барилга Хот Байгуулалтын Газар, Завхан аймгийн Газрын Харилцаа, Барилга, Хот Байгуулалтын Газар, Говь-Алтай аймгийн Газрын харилцаа, барилга, хот байгуулалтын газар, Ховд аймгийн Газрын харилцаа, Барилга, хот байгуулалтын газар, Баян-Өлгий аймгийн Газрын харилцаа, барилга, хот байгуулалтын газар
Энэ мэдээнд сэтгэгдэл үлдээнэ үү