ГЗБГЗЗЕГ-ЫН УДИРДЛАГУУД ХОВД АЙМАГТ АЖИЛЛАЛАА

🇲🇳🇲🇳🇲🇳ГЗБГЗЗЕГ-ын удирдлагууд 2024 оны 01 дүгээр сарын 30-ны өдөр Ховд аймагт ажиллаж аймгийн ГХБХБГ-ын үйл ажиллагаатай газар дээр нь танилцан, дараах үүрэг, чиглэлийг өглөө. Үүнд:
✅ Аймгийн газар зохион байгуулалтын ерөнхий төлөвлөгөө боловсруулах ажлыг зохион байгуулах, Хотын хөгжлийн ерөнхий төлөвлөгөөгүй 11 сумдад төлөвлөгөө боловсруулж, батлуулах;
✅ 2023 онд тус аймгийн Мөнххайрхан, Чандмань, Эрдэнэбүрэн, Ховд, Манхан, Дуут, Дарви, Жаргалант, Зэрэг сумдын хилийн цэсийн нийт 40 эргэлтийн цэгт хамаарах 97 маргаан үүссэн байна. Дээрх маргааныг архивын баримт материалд үндэслэж орон нутагтаа шийдвэрлэж, хилийн цэсийн талаарх үнэн зөв мэдээллийг иргэдэд өгч ажиллах;
✅ Газар зохион байгуулалтын ерөнхий төлөвлөгөө, Хотын хөгжлийн ерөнхий төлөвлөгөөний дагуу газар эзэмших, ашиглах, өмчлөх эрхийг олгох ажлыг зохион байгуулах;
✅ Газар зүйн нэрийн тодруулалт, мэдээллийн сан бүрдүүлэх ажилд шаардагдах зардлыг орон нутгийн төсөвт тусган шийдвэрлүүлэх;
✅ Аймаг, сумын төвийн 1:1000-ны масштабтай байр зүйн зургийг ЗГ-ын 2022 оны 267 дугаар тогтоолын дагуу ITRF2020 тогтолцоонд шилжүүлэх ажлыг зохион байгуулах;
✅ Киоски төхөөрөмжийн хүртээмжийг нэмэгдүүлэх ажлыг зохион байгуулж газартай холбоотой үйлчилгээг иргэд олон нийтэд нэг цэгээс түргэн шуурхай хүргэх боломжийг бүрдүүлэх зэрэг ажлуудыг хийж хэрэгжүүлэхийг үүрэг болгож, бусад асуудлаар санал солилцон чиглэл өглөө.
Мөн Ховд аймгийн Засаг даргын Тамгын газрын дарга Б.Сандагсүрэнтэй аймгийн хэмжээнд тулгамдаж буй газрын харилцаа, геодези, зураг зүйн асуудлын талаар ярилцаж, цаашид хамтарч ажиллахаар боллоо.