ГЕОДЕЗИ, ЗУРАГ ЗҮЙН ҮЙЛДВЭРЛЭЛ, ҮЙЛЧИЛГЭЭ ЭРХЛЭХ ТУСГАЙ ЗӨВШӨӨРЛИЙН ХҮРЭЭНД ТУХАЙН ЖИЛД ХИЙЖ ГҮЙЦЭТГЭСЭН АЖИЛ, ҮЙЛЧИЛГЭЭНИЙ ТАЛААРХ ДЭЛГЭРЭНГҮЙ ТАЙЛАН ИРҮҮЛЭХ ТУХАЙ

Газар зохион байгуулалт, геодези, зураг зүйн ерөнхий газрын даргатай байгуулсан гэрээний 2.9. Тухайн жилд хийж гүйцэтгэсэн ажил үйлчилгээний мэдээ, тайланг батлагдсан загварын дагуу тухайн жилийн 12 дугаар сарын 20-ны дотор Газар зохион байгуулалт, геодези, зураг зүйн ерөнхий газарт ирүүлж, гэрээг дүгнүүлэх заалтыг үндэслэн Геодези, зураг зүйн үйлдвэрлэл, үйлчилгээ эрхлэх тусгай зөвшөөрлийн хүрээнд тухайн жилд гүйцэтгэсэн ажил, үйлчилгээний талаарх дэлгэрэнгүй тайланг 2024 оны 12 дугаар сарын 20-ны өдрийг дуустал www.license.gazar.gov.mn цахим системээр хүлээн авч байна.
Жич: Дээрхи хугацаанаас хойш тайланг цахим системээр илгээх боломжгүйг анхаарна уу!