Зайнаас тандан судлалын технологийг ашиглан бэлчээрийн газрын мониторинг хийх арга зүй, зөвлөмж
Монгол Улсад газрын харилцааны мэргэжлийн байгууллага үүсэж хөгжсөний 70 жилийн ойд зориулан “Зайнаас тандан судлалын технологийг ашиглан бэлчээрийн газрын мониторинг хийх арга зүй, зөвлөмж” нэртэй гарын авлагыг хэвлүүлэн гаргалаа. Энэхүү гарын авлага нь зайнаас тандан судлалын аргаар бэлчээрийн газрын мониторинг хийх аргачилсан заавар, зайнаас тандан судлалын технологийг ашиглан бэлчээрийн газрын мониторинг хийх зөвлөмж, хиймэл дагуулын мэдээ боловсруулах гэсэн 3 хэсгээс бүрдсэн.
Бэлчээрийн газрын төлөв байдал, чанарын хянан баталгаа өөрчлөлтийн явцыг тогтсон хугацаанд хянах зорилгоор мониторингийн сүлжээний цэгт зайнаас тандан судлалын арга буюу спектрометрийн хэмжилтийг ургамлын хээрийн судалгаатай хослуулан хийхэд энэхүү аргачлалыг ашиглана.
Тус гарын авлагад орсон “Зайнаас тандан судлалын аргаар бэлчээрийн газрын мониторинг хийх аргачилсан заавар”-ыг Хөдөө аж ахуйн их сургуулийн доктор Л.Уранбилэг ахлагчтай, Газарзүй, Геоэкологийн хүрээлэнгийн зайнаас тандан судлалын доктор Б.Баяртунгалаг, ургамал судлаач доктор М.Уртнасан, Монгол улсын их сургуулийн доктор профессор П.Мягмарцэрэн, доктор Ц.Гантулга, доктор Б.Сайнбуян, доктор И.Базарханд, Хөдөө аж ахуйн их сургуулийн доктор И.Мягмаржав, мэргэшсэн инженер Э.Эрхэмбаяр, доктор Б.Батбилэг, доктор Л.Нацагдорж, доктор П.Ариунсүрэн, доктор Д.Даваадорж, магистр Г.Энх-Амгалан нар хамтран боловсруулсан юм.
Энэ мэдээнд сэтгэгдэл үлдээнэ үү