ГЕОДЕЗИ, ЗУРАГ ЗҮЙН ОРОН ТООНЫ БУС МЭРГЭЖЛИЙН ЗӨВЛӨЛИЙН ЭЭЛЖИТ ХУРАЛ БОЛЛОО

Энэ удаагийн хурлаар 3 асуудал хэлэлцлээ. Үүнд:
1. Бүгд Найрамдах Монгол Ард Улсын Үндэсний атласыг төрийн шагналд дэвшүүлэх тухай;
2. Авто зам болон төмөр замын геодезийн ажил БНбД-ийн төсөл;
3. 1:500, 1:1000, 1:2000, 1:5000-ны масштабтай газрын зураглалын ажил БНбД-ийн төсөл;
Бүгд Найрамдах Монгол Ард Улсын Үндэсний атласыг төрийн шагналд тодорхойлох асуудлыг орон тооны бус мэргэжлийн зөвлөлөөр хэлэлцүүлж дэмжигдлээ.
Авто зам болон төмөр замын геодезийн ажил БНбД-ийн төслийг гишүүдийн өгсөн саналын дагуу сайжруулан дахин хэлэлцэхээр, 1:500, 1:1000, 1:2000, 1:5000-ны масштабтай газрын зураглалын ажил БНбД-ийн төслийг гишүүдийн саналыг тусгаж дараагийн шатны хурлаар буюу Барилга, хот байгуулалтын яамны Шинжлэх, ухаан техник технологийн зөвлөлийн хурлаар хэлэлцүүлэхээр дэмжлээ.