МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗРЫН ХЭРЭГ ЭРХЛЭХ ГАЗРЫН ДАРГЫН 2023 ОНЫ 107 ДУГААР ТУШААЛААР БАЙГУУЛАГДСАН АЖЛЫН ХЭСГЭЭС ЗАРИМ ЯАМ, АГЕНТЛАГУУДЫН АШИГЛАЖ БУЙ ЦАХИМ СИСТЕМ, МЭДЭЭЛЛИЙН САНГИЙН НӨХЦӨЛ БАЙДАЛТАЙ ТАНИЛЦЛАА
Монгол улсын Засгийн Газрын Хэрэг Эрхлэх Газрын даргын 2023 оны 11 дүгээр сарын 21-ний өдрийн 107 дугаар тушаалаар Газрын нэгдмэл сангийн удирдлагын нэгдсэн цахим системийг хэрэглээнд нэвтрүүлсэн байдалд дүн шинжилгээ хийх, зөрчлийг арилгах, системийн ашиглалтыг сайжруулах чиглэлээр цаашид хэрэгжүүлэх арга хэмжээний санал боловсруулах үүрэг бүхий ажлын хэсэг байгуулагдсан.
Энэхүү ажлын хэсгийн хүрээнд Байгаль орчин, аялал жуулчлалын яам, Зам, тээврийн хөгжлийн яам, Уул уурхай, хүнд үйлдвэрийн яам, Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам, Эрчим хүчний яам, Улсын бүртгэлийн ерөнхий газар, Үндэсний статистикийн хороо, Цаг уур, орчны шинжилгээний хүрээлэн, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газар гэх мэт байгууллагууд хамтран үндэсний хэмжээний дундын мэдээллийн санг байгуулах, харилцан мэдээлэл солилцох, өгөгдөл мэдээллээ нэгтгэн цаашид газар олгох, бүртгэх, баталгаажуулах, хамгаалах, нөхөн сэргээх зэрэг олон асуудлыг төлөвлөлтийн дагуу нэгдсэн системээр дамжуулан эрхлэх боломжийг бүрдүүлэхээр хамтран ажиллаж байна.
Газрын нэгдмэл сангийн удирдлагын нэгдсэн цахим системд бусад байгууллагуудын ашиглаж буй мэдээллийн сан, цахим системүүдийг холбоход шаардлагатай мэдээлэл, техник хангамжийг судлах үүднээс ажлын хэсгийн гишүүд болон холбогдох мэргэжилтнүүдийн хамт газар дээр нь очиж уулзалт, судалгааг хийж байна.
Энэ мэдээнд сэтгэгдэл үлдээнэ үү