ГЕОДЕЗИ, ЗУРАГ ЗҮЙН ТУХАЙ ХУУЛИЙН ШИНЭЧИЛСЭН НАЙРУУЛГЫН ТӨСЛИЙН ХЭЛЭЛЦҮҮЛГИЙГ ЗОХИОН БАЙГУУЛЖ ДАРААХ САНАЛЫГ ХҮЛЭЭН АВЛАА
Геодези, зураг зүйн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийн хэлэлцүүлэгт төрийн болон төрийн бус байгууллага, их дээд сургууль, иргэний нийгмийн байгууллага, эрдэмтэн судлаач, иргэдийн төлөөлөл 81 хүнийг оролцуулан 2023.02.06-ны өдөр зохион байгууллаа. Хэлэлцүүлгийн явцад оролцогчдоос хуулийн шинэчилсэн найруулгын төсөлтэй холбоотой 9 асуулт асууж, 28 санал гарсан байна. Мөн саналын хуудсаар 77 саналаа бичиж ирүүлсэн байна.
Хэлэлцүүлэгт оролцогчдоос гарсан саналуудыг тоймлон авч үзвэл:
1. Геодези, зураг зүйн нэр томъёо, баримтлах зарчим чиглэлээр 18;
2. Геодези, зураг зүйн үйл ажиллагааны ангилал, тавигдах шаардлагын чиглэлээр 27;
3. Геодези, зураг зүйн салбарын удирдлага, зохицуулалтын чиглэлээр 12;
4. Геодези, зураг зүйн үйлдвэрлэл, үйлчилгээний хяналт чиглэлээр 2;
5. Геодези, зураг зүйн баримт, мэдээллийн нэгдсэн тогтолцоо чиглэлээр 2;
6. Геодези, зураг зүйн санхүүжилт, хариуцлага чиглэлээр 1;
7. Дагалдан гарах 1 хуулийн төсөлд 2 санал өгсөн болно.
Иймээс цаашид Геодези, зураг зүйн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг Улсын Их Хурлын хэлэлцүүлэгт бэлтгэх үүрэг бүхий ажлын хэсэг болон дэд ажлын хэсэг оролцогчдоос ирүүлсэн саналыг нэгтгэн, санал тус бүрийг анхааран үзэж, хуулийн төсөлд тусгах талаар хэлэлцэж, Улсын Их Хурлын байнгын хороодын хуралдаанд танилцуулан шийдвэрлүүлэх нь зүйтэй хэмээн үзлээ.
Энэ мэдээнд сэтгэгдэл үлдээнэ үү