ГЕОДЕЗИ, ЗУРАГ ЗҮЙН УДИРДЛАГЫН НЭГДСЭН СИСТЕМИЙГ ШИНЭЭР ХӨГЖҮҮЛЛЭЭ

Газар зохион байгуулалт, геодези, зураг зүйн ерөнхий газар нь “ГЕОДЕЗИ, ЗУРАГ ЗҮЙН УДИРДЛАГЫН НЭГДСЭН СИСТЕМ” (https://geodesy.gov.mn)-ийг байгуулах зорилт тавин ажиллаж байна.
Энэхүү нэгдсэн систем нь 11 дэд системүүдээс бүрдэх бөгөөд үүнээс “Геодезийн хэмжих хэрэгслийн нарийвчлал, загварыг турших, баталгаажуулах, бүртгэх дэд систем”, “Тусгай зориулалтын GNSS-ийн сүлжээний боловсруулалтын MonposV2 дэд систем”, “Геодезийн солбицол, геоидын өндрийн загварын дэд систем”-ийн хөгжүүлэлтийгдн ажлыг гүйцэтгэж, хандах эрхийн зохицуулалтыг журамлан, 2025 онд хэрэглээнд нэвтрүүлэхэд бэлэн болгоод байна.

“Геодезийн хэмжих хэрэгслийн нарийвчлал, загварыг турших, баталгаажуулах, бүртгэх дэд систем”-ийн хөгжүүлэлтийн хүрээнд дээд ангийн геодезийн сүлжээний хэмжилт, боловсруулалт, мэдээллийн сан бүрдүүлэлтийн дараах ажлуудыг хийж гүйцэтгэлээ. Үүнд:




Түүнчлэн дэд системээс E-Mongolia платформоор дамжуулан геодезийн хэмжих хэрэгслийн эзэмшигч, тэдгээрийн баталгааны дараах 4 төрлийн лавлагаа, тодорхойлолт авах боломж бүрдсэн бөгөөд дараах лавлагаагаар үйлчилж байна. Үүнд:




Геодези, зураг зүйн удирдлагын нэгдсэн систем нь хэрэглээнд нэвтэрснээр геодези, зураг зүйн салбарын удирдлага, менежментийн “Норм, норматив”, “Төсвийн тооцоолол”, “Тусгай зөвшөөрөл”, ”Мэргэшсэн ажилтан”, ”Багаж баталгаажуулалт” 5 дэд систем, Геодези, зураг зүйн улсын нэгдсэн сангийн бүтээгдэхүүн, үйлчилгээг зохицуулах 6 дэд системээр дамжуулан гео-орон зайн 18 суурь сангийн 55%-ийг эзэлж байгаа агаарын зураг, гадаргын тоон загвар, улсын хил, инженерийн дэд бүтэц, тээврийн сүлжээ, газар зүйн нэр, хот суурин газрын том масштабын зургууд, нутаг дэвсгэрийг хамарсан дунд нарийвчлалын газрын зургийн баталгаат мэдээллээр хангах тогтолцоог улсын хэмжээнд бий болгох юм.

Энэ мэдээнд сэтгэгдэл үлдээнэ үү