ГЕОДЕЗИЙН ДУНД БОЛОН ТЕХНИКИЙН НАРИЙВЧЛАЛТАЙ ХЭМЖИХ ХЭРЭГСЭЛ ШАЛГАХ, БАТАЛГААЖУУЛАХ ПОЛИГОН БАЙГУУЛАГДАЖ БАЙНА

Тус газар нь Геодезийн хэмжил зүйн лабораторийн дунд болон техникийн нарийвчлалтай хэмжих хэрэгсэл шалгах, баталгаажуулах полигоныг Улаанбаатар хотын Хан-Уул дүүргийн нутаг дэвсгэрт байгуулахаар 2025 оны 2025/100 дугаар гэрээг “Некст Жи Ай Эс” ХХК-тай байгуулсан юм.
Энэхүү полигон нь 4.5м гүнд суурилуулсан, 1-1.8м өргөнтэй 10 баганаас бүрдэх инженерийн байгууламж байх бөгөөд суурийн байгуулалт, цутгалтын ажлыг 2025 оны 09 дүгээр сарын 27-ны өдрөөс эхлүүллээ.
Геодезийн дунд болон техникийн нарийвчлалтай хэмжих хэрэгсэл шалгах, баталгаажуулах полигоныг ашиглалтад оруулснаар барилга, автозам, төмөр зам, уул уурхайн салбарт ашиглагддаг дунд болон техникийн нарийвчлалтай хэмжих хэрэгслийг Төв аймгийн Номтын аманд байрлах өндөр нарийвчлалын геодезийн багажны жишилтийн полигонд очихгүйгээр баталгаажуулах боломж бүрдэж хэрэглэгчдийн цаг хугацаа хэмнэгдэнэ.
Мөн багаж баталгаажуулалтын цахим систем хэрэглээнд бүрэн нэвтрэх боломж бүрдэх юм.