ТӨРИЙН ЖИНХЭНЭ АЛБАН ХААГЧИЙН ТАНГАРАГ ӨРГҮҮЛЛЭЭ
Өнөөдөр Засгийн газрын агентлагийн эрх зүйн байдлын тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.4 дэх хэсэг, Төрийн албаны тухай хуулийн 36 дугаар зүйлийн 36.1 дэх хэсэг, Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2024 оны 84 дүгээр зарлигаар батлагдсан “Төрийн жинхэнэ албан хаагчийн тангараг өргөх ёслолын журам”, Төрийн албаны зөвлөлийн 2024 оны 402 дугаар тогтоолоор батлагдсан “Төрийн албан тушаалд туршилтын хугацаа хэрэглэх болзол, журам”-ыг тус тус үндэслэн Газар зохион байгуулалт, геодези, зураг зүйн ерөнхий газар болон Нийслэлийн газар зохион байгуулалтын албаны дараах албан хаагчдыг “Төрийн жинхэнэ албан хаагчийн тангараг” өргүүллээ. Үүнд:

Б. Бат-Оргил Багахангай дүүргийн Газар зохион байгуулалтын албаны Газар ашиглалт хариуцсан мэргэжилтэн

Д.Баярсайхан Сонгинохайрхан дүүргийн Газар зохион байгуулалтын албаны Газар зохион байгуулалт хариуцсан мэргэжилтэн

Ц.Булгантамир Баянгол дүүргийн Газар зохион байгуулалтын албаны Газар ашиглалт хариуцсан мэргэжилтэн

Б.Гантогтох Баянзүрх дүүргийн Газар зохион байгуулалтын албаны Газар зохион байгуулалт хариуцсан мэргэжилтэн

Ө.Даваасүрэн ГЗБГЗЗЕГ-ын Төрийн захиргаа, удирдлагын газрын Тусгай зөвшөөрлийн асуудал хариуцсан ахлах мэргэжилтэн

Б.Дашдаваа Чингэлтэй дүүргийн Газар зохион байгуулалтын албаны Газар зохион байгуулалт хариуцсан мэргэжилтэн

Т.Мөнгөнсор НГЗБА-ны Газар чөлөөлөх хоёрдугаар хэлтсийн Зураг төсөл, суурин судалгаа хариуцсан мэргэжилтэн

Б.Намхай НГЗБА-ны Газрын биржийн хэлтсийн Газрын бирж, дуудлага худалдаа, төсөл сонгон шалгаруулалт хариуцсан мэргэжилтэн

Ц.Наранбаатар Сүхбаатар дүүргийн Газар зохион байгуулалтын албаны Газар өмчлөлийн асуудал хариуцсан мэргэжилтэн

Н.Отгонцэцэг НГЗБА-ны Хуулийн хэлтсийн Хуулийн мэргэжилтэн

Б.Оюунтуяа ГЗБГЗЗЕГ-ын Төрийн захиргаа, удирдлагын газрын Гүйцэтгэлийн төлөвлөгөө, хэрэгжилт хариуцсан мэргэжилтэн

О.Эрдэнэбаатар НГЗБА-ны Газар чөлөөлөх нэгдүгээр хэлтсийн Дүүрэг хариуцсан газар зохион байгуулагч
Газар зохион байгуулалт, геодези, зураг зүйн ерөнхий газрын дарга А.Энхманлайгаас тангараг өргөсөн мэргэжилтнүүддээ хандаж эзэмшсэн мэргэжилдээ хариуцлагатай, ёс зүйтэй, өргөсөн тангарагтаа үнэнч байж, төр ард түмнийхээ төлөө хоёргүй сэтгэлээр зүтгэж, хичээж ажиллахыг захилаа.
Төрийн минь сүлд өршөө. Төрийн нуруу төвшин, түмэн олон амгалан байг!
Энэ мэдээнд сэтгэгдэл үлдээнэ үү