⚠️GNSS-ИЙН БАЙНГЫН АЖИЛЛАГААТАЙ СУУРИН СТАНЦ АШИГЛАН ГЕОДЕЗИЙН ХЭМЖИЛТ ЗУРАГЛАЛЫН АЖИЛ ҮЙЛЧИЛГЭЭ ҮЗҮҮЛЖ БУЙ ИРГЭН ХУУЛИЙН ЭТГЭЭДИЙН АНХААРАЛД

 
Тус газраас хариуцан ажиллуулдаг байнгын ажиллагаатай суурин станц (GNSS-CORS)-ын удирдлагын системийн сервер дээр 2025 оны 02 дугаар сарын 19-ний өдөр доголдол үүссэний улмаас түр хугацаагаар ажиллахгүй байгааг мэдэгдэж байна.
Бид систем дээр үүссэн доголдлыг оношилж, шийдвэрлэхээр холбогдох арга хэмжээг авч ажиллаж байгаа бөгөөд (GNSS-CORS) ажиллагаа хэвийн болмогц мэдэгдэх болно.
☎️Дэлгэрэнгүй мэдээллийг:
Геодези, зураг зүйн хэлтсийн – 262461
Мэдээлэл технологийн хэлтсийн - 264586 утсаар болон
ГЗЗХ-ийн Байнгын ажиллагаатай суурин станц хариуцсан ахлах мэргэжилтнээс (Л.Золзаяа - 99026877) тодруулж болно.