“ХАРИУЦЛАГАТАЙ ГАЗРЫН ХАРИЛЦАА” АЯНЫ ХҮРЭЭНД СОНГИНОХАЙРХАН ДҮҮРГИЙН ИРГЭДЭД САЛБАРЫН ХУУЛЬ ТОГТООМЖИЙГ СУРТАЛЧЛАХ СУРГАЛТ, УУЛЗАЛТ ЗОХИОН БАЙГУУЛЛАА
Газар зохион байгуулалт, геодези, зураг зүйн ерөнхий газраас хэрэгжүүлж буй “Хариуцлагатай газрын харилцаа” аяны хүрээнд Сонгинохайрхан Газар зохион байгуулалтын 1,2 дугаар албатай хамтран Баянхошуу дэд төвийн байранд хороодын зохион байгуулагч, хэсгийн ахлагч нарт салбарын хууль тогтоомжийг сурталчлах сургалт, уулзалт зохион байгууллаа.
Тус сургалтаар “Газрын харилцааны салбарын хуулиудад орсон нэмэлт өөрчлөлт”, “Газрын харилцааны цахим шилжилт”, “Газар зохион байгуулалтын төлөвлөгөө, түүний ач холбогдол”, “Газар өмчлөх, эзэмших, ашиглах эрхийн ойлголт түүний ашиг тус”, Салбарын хууль тогтоомжийн хүрээнд илэрч буй нийтлэг зөрчил, маргаан түүнээс урьдчилан сэргийлэх талаар мэдээлэл өгч, салбарын хууль дүрэм журам болон салбарын үйл ажиллагааг олон нийтэд таниулах сурталчлах ажлыг зохион байгуулж тэдний сонирхсон асуултад хариулт, зөвлөгөө өгч ажиллалаа.
Энэ мэдээнд сэтгэгдэл үлдээнэ үү