ГЕОДЕЗИ, ЗУРАГ ЗҮЙЧДИЙН НЭРЭМЖИТ ТӨГӨЛД МОД ТАРИЛАА
Монгол улсад газрын харилцааны мэргэжлийн байгууллага үүсэж хөгжсөний 70 жилийн ой, Монголын Геодези, фотограметр, зураг зүйн холбоо үүсэж байгуулагдсаны 20 жилийн ойд зориулан өнөөдөр Газар зохион байгуулалт, геодези, зураг зүйн ерөнхий газар болон Монголын геодези, фотограмметр, зураг зүйн холбоо, Геодези, зураг зүйн үйлдвэрлэл, үйлчилгээ эрхлэх тусгай зөвшөөрөлтэй аж ахуйн нэгжүүд, Салбарын ахмадууд, Геодезийн мэргэжилтэн бэлтгэж буй ШУТИС, ҮТИС-ийн багш, оюутнууд, ажилтан, албан хаагчид Баянзүрх дүүргийн Олон улсын эко цэцэрлэгт хүрээлэнгийн “Геодези, зураг зүйчдийн нэрэмжит төгөл"-д мод тарилаа.
“Тэрбум мод” үндэсний хөдөлгөөн
Монголын геодези, фотограмметр, зураг зүйн холбоо
Энэ мэдээнд сэтгэгдэл үлдээнэ үү