МАЛЧДЫН ХОРШООНД ГАЗАР ОЛГОХ ШИЙДВЭР ГАРЧ ЭХЭЛЛЭЭ



Завхан аймгийн Тэлмэн сум хоршоонд газар олгох шийдвэр гаргасан анхны сум боллоо.

Засгийн Газрын Хяналт хэрэгжүүлэх газрын дарга Б.Баасандоржоор ахлуулсан ажлын хэсэг Завхан аймгийн Тэлмэн суманд ажиллаж, зөвлөн туслах үйлчилгээ үзүүллээ.

“Шинэ хоршоо” хөдөлгөөний хүрээнд Засгийн газраас баталсан Газар эзэмшүүлэх эрхийн төсөл сонгон шалгаруулах журмаар хоршоологчдод мал аж ахуйн үйлдвэрлэл эрхлэх зориулалтаар 5 хүртэлх га газрыг хялбар нөхцөлтэй, богино хугацаанд олгохоор шийдвэр гарсан.

Энэ шийдвэрийг үндэслэн Завхан аймгийн Тэлмэн сумын ИТХ хуралдаж, 2024 оны газар зохион байгуулалтын төлөвлөгөөндөө өөрчлөлт оруулах тогтоол гаргажээ. Мөн сумын Засаг даргын нээлттэй сонгон шалгаруулалт зарлах тухай захирамж гарч, үүний дагуу Тэлмэн суманд шинээр байгуулж буй 4 хоршоо нийт 20 га газрыг эзэмшихээр боллоо.

Өнөөдрийн байдлаар Завхан аймагт 57 хоршоо шинээр нэрээ баталгаажуулахаар бүртгүүлж, 17 хоршоо тамга тэмдгээ гардан аваад байна.

 #шинэхоршоохөдөлгөөн