“ХАРИУЦЛАГАТАЙ ГАЗРЫН ХАРИЛЦАА” АЯНЫ ТӨЛӨВЛӨГӨӨНИЙ ДАГУУ БАЯНГОЛ ДҮҮРГИЙН ИРГЭДЭД САЛБАРЫН ХУУЛЬ ТОГТООМЖИЙГ СУРТАЛЧЛАХ СУРГАЛТ ЗОХИОН БАЙГУУЛЛАА

 

    Газар зохион байгуулалт, геодези, зураг зүйн ерөнхий газраас   “Хариуцлагатай газрын харилцаа” аяны хүрээнд  Баянгол дүүргийн Газар зохион байгуулалтын алба, 8 хорооны Засаг даргатай хамтран 2024 оны 05 дугаар сарын 15-ны өдөр тус дүүргийн ЗДТГ-ын хурлын зааланд иргэн, аж ахуйн нэгж байгууллагыг хамруулан сургалт зохион байгууллаа. 

  • Иргэн, аж ахуйн нэгж байгууллагад  аяны зорилго, хийгдэж буй ажил, Газрын тухай хуульд Нийслэл, дүүргийн Газар зохион байгуулалтын алба, газар эзэмших эрхийг шилжүүлэх, хугацааг сунгах хүсэлтийг шийдвэрлэх, газар зохион байгуулалтын төлөвлөгөө, хотын хөгжлийн ерөнхий төлөвлөгөө бүсчлэлд нийцүүлэн Засгийн газрын тогтоолын дагуу газар олгох, нийслэлд газрын маргааныг шийдвэрлэх зөвлөл ажиллахаар хуульчилсан гэх мэт нэмэлт өөрчлөлтийн талаар;
  • Газрын нэгдмэл сангийн удирдлагын нэгдсэн цахим системийн ач холбогдол, дурын интернэт хөтөч ашиглан www.egazar.gov.mn- хуудсанд нэвтэрч тухайн жилийн газар зохион байгуулалтын төлөвлөгөөнд санал өгөх, 12 төрлийн мэдээлэл, лавлагаа, тодорхойлолтыг үнэ төлбөргүй хэвлэн авах, 32 төрлийн өргөдлийг цахимаар өгөх, цахим гэрээ, гэрчилгээ, кадастрын зураг, тооцоо нийлсэн акт, нэгж талбарын тодорхойлолт, лавлагаа, цахим хүсэлт, өргөдлийнхөө шийдвэрлэлтийн явцыг шалгах  боломжтой талаар; 
  • Газар зохион байгуулалт, геодези, зураг зүйн ерөнхий газарт хяналтын чиг үүрэг шилжиж ирсэн, салбарын хууль тогтоомжийн хүрээнд илэрч буй нийтлэг зөрчил, анхаарах асуудал, иргэн хуулийн этгээдийн эрх үүрэг, газрын зөрчил, маргаан, түүнээс урьдчилан сэргийлэх талаар тус тус мэдээлэл өгч,  салбарын үйл ажиллагааг олон нийтэд таниулах сурталчлах ажлыг зохион байгуулж, иргэдийн сонирхсон асуултад хариулт өгч, зөвлөгөө өгч ажиллаа.