ГАЗРЫН ТӨЛӨВ БАЙДАЛ, ЧАНАРЫН ХЯНАН БАТАЛГААНЫ ЧИГЛЭЛЭЭР ҮЙЛ АЖИЛЛАГАА ЯВУУЛДАГ МЭРГЭЖЛИЙН БАЙГУУЛЛАГУУДЫГ ЧАДАВХЖУУЛАХ СУРГАЛТЫГ ЗОХИОН БАЙГУУЛЛАА.
Газар зохион байгуулалт, геодези, зураг зүйн ерөнхий газраас газрын төлөв байдал, чанарын хянан баталгааны чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг мэргэжлийн байгууллагуудад Газрын тухай хуульд орсон нэмэлт өөрчлөлт, Засгийн газрын 2024 оны 92 дугаар тогтоолоор шинэчлэн батлагдсан “Газрын төлөв байдал, чанарын улсын хянан баталгаа хийх журам”-ын талаарх танилцуулга, мэдээлэл өгөх, ур чадвар олгох, чадавхжуулах сургалтыг 2024.05.13-14-ний өдрүүдэд зохион байгууллаа.
Тус сургалтаар газрын төлөв байдал, чанарын хянан баталгааны ажлын ач холбогдол, хэрэглээ, газрын төлөв байдал, чанарын хянан захиалгат баталгааны аргачилсан зааврыг дагаж мөрдөх, үйл ажиллагаандаа хэрэглэх, “Газрын мониторингийн цахим систем”-д хянан баталгааны ажлын үр дүнг оруулахад анхаарах асуудлын талаар танилцуулга, мэдээлэл цаашид авах арга хэмжээний талаар холбогдох мэдээлэл өгөв. Сургалтад хянан баталгааны чиглэлээр үйл ажиллагаа явуулах эрхийн зөвшөөрөлтэй 55 байгууллагын 58 ажилтан хамрагдсан бөгөөд сургалтын агуулгын дагуу шалгалт авч тэнцсэн 39 ажилтанд гэрчилгээ олголоо. Цаашид энэхүү сургалтын сар тутам тогтмол зохион байгуулах болно.
Энэхүү сургалтыг зохион байгуулснаар газрын төлөв байдал, чанарын хянан баталгааны ажлын тайлан, дүгнэлтийн гүйцэтгэл чанар сайжрах, газар ашиглалт, бохирдол, доройтолд өртсөн газруудыг бүрэн гүйцэд бодитой тодорхойлох, газар хамгаалах, нөхөн сэргээх арга хэмжээг төлөвлөх үйл ажиллагааг газрын мониторингийн цахим системээр дамжуулан үр дүнтэй эрхлэх боломж бүрдэх ач холбогдолтой юм.
Энэ мэдээнд сэтгэгдэл үлдээнэ үү