ХАЯГИЙН МЭДЭЭЛЛИЙН НЭГДСЭН СИСТЕМИЙН АРГА ЗҮЙН СУРГАЛТ ЗОХИОН БАЙГУУЛЛАА

Монгол Улсын Ерөнхий Сайдын 2024 оны 09 дүгээр сарын 17-ны өдрийн 60 дугаар захирамжаар байгуулагдсан ажлын хэсгийн хүрээнд “Хаягийн нэгдсэн системийн шинэчилсэн хувилбарыг хэрэглээнд нэвтрүүлэх, хаяг олгох үйл ажиллагааг автоматжуулах, цахимжуулах” ажлын хөгжүүлэлтийг хийж гүйцэтгэн, хэрэглээнд нэвтрүүлэхэд бэлэн болсон.

Мөн нийслэлийн хэмжээнд Хаягийн мэдээллийн нэгдсэн системд 498,946 нэгж талбар, 318,510 барилгын орц, гарц, 41,598 гудамж, замын мэдээллийг зураглан оруулж, газар болон үл хөдлөх, эд хөрөнгөд шинээр хаяг олгох ажлыг зохион байгуулж дуусаад байна.
Харин хаягийн нэгдсэн системийг хэрэглээнд нэвтрүүлэхэд нийслэлийн хэмжээнд 41,598 гудамж, замыг нэршүүлж, нийслэл дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын тогтоолоор албажуулан, мэдээллийн санд баталгаажуулах ажлыг зохион байгуулах шааардлагатай байна.
Иймд дээрх ажлыг эрчимжүүлэх зорилгоор 2026 оны 02 дугаар сарын 05-ны өдөр нийслэл болон 9 дүүргийн Газар зохион байгуулалтын албаны 150 орчим албан хаагчдад Хаягийн мэдээллийн нэгдсэн системийн арга зүйн сургалтыг зохион байгууллаа.
Энэ мэдээнд сэтгэгдэл үлдээнэ үү