ХАЯГИЙН МЭДЭЭЛЛИЙН САНГИЙН НЭГДСЭН СИСТЕМ
Монгол Улсын Засгийн газрын 2020-2024 оны үйл ажиллагааны хөтөлбөр"-ийн 3.7.2-т заасныг хэрэгжүүлэх зорилгоор Монгол Улсын Засгийн газрын 2022 оны 05 дугаар сарын 04-ний өдрийн 180 дугаар тогтоолоор “Хаягийн мэдээллийн сангийн нэгдсэн систем”-ийг орон зайн өгөгдөл, мэдээллийн геопорталаар дамжуулан улсын хэмжээнд хэрэглээнд нэвтрүүлсэн.
Монгол Улсын хэмжээнд 1:100000 масштабтай байр зүйн зургийн 258,650 газар, усны нэрийг ашиглан 203,525 өвөлжөө, хаваржаа, газар тариалангийн газрын нэгж талбарт, хот, суурин газрын 1,079,000 нэгж талбар, 689,888 барилгын орц, гарцыг тус тус тодорхойлж хаягийг шинэчилсэн бөгөөд цаашид газар, үл хөдлөх, эд хөрөнгөнд хаягийг автоматаар олгох, баталгаажуулах боломжтой болж, олон улсын жишигт нийцсэн хаягжилтын нэгдсэн системийг шинээр байгуулаад байна.
Давуу тал:
Хаягийн мэдээллийн сангийн нэгдсэн системийг Монгол улсын хэмжээнд хэрэглээнд нэвтрүүлснээр:






Иргэн, хуулийн этгээд Газрын нэгдмэл сангийн удирдлагын нэгдсэн системээр дамжуулан Хаягийн мэдээллийн сангийн нэгдсэн системд нэвтэрч өмчилж, эзэмшиж, ашиглаж буй газрын хаягийн мэдээллийг харах боломжтой.
Энэ мэдээнд сэтгэгдэл үлдээнэ үү