ДУНДЫН МЭДЭЭЛЛИЙН САН

Засгийн газрын 2020 оны 110 дугаар тогтоол, ЗГХЭГазрын даргын 2023 оны 11 дүгээр сарын 21-ний өдрийн 107 дугаар тушаалаар “Дундын мэдээллийн сан”-г хэрэглээнд нэвтрүүлээд байна. Тус сан нь “Газрын нэгдмэл сангийн удирдлагын нэгдсэн цахим систем”-ийг бусад төрийн байгууллагын мэдээллийн системүүдтэй холбож, өгөгдөл, мэдээллийг аюулгүй, найдвартай солилцох өгөгдлийн сан юм. Дундын мэдээллийн сангаас төрийн байгууллагуудын газрын харилцаатай холбоотой дараах мэдээллийг авах боломжтой. Үүнд:
✅Мэдээллийн солилцооны хурд нэмэгдэнэ
✅Мэдээллийн давхардал, зөрүүг арилгах
✅Төрийн үйлчилгээг илүү хүртээмжтэй болгох
✅Орон зайн өгөгдлийн уялдаа холбоо сайжирна
✅Зөв шийдвэр гаргах боломжийг нэмэгдүүлэх
✅Зардал хэмнэх
✅Эрсдэлгүй, найдвартай мэдээлэл
✅Шинэ технологи, дижитал шилжилт хийх суурь нөхцөл бүрдэнэ
✅Мэдээллийг төвлөрүүлэх, солилцох, нэгтгэх, боловсруулах, дүн шинжилгээ хийх, түгээх боломжтой.