АЙМГИЙН ГАЗАР ЗОХИОН БАЙГУУЛАЛТЫН ТӨЛӨВЛӨГӨӨ БОЛОВСРУУЛАГДАЖ БАЙНА
Ховд аймгийн газар зохион байгуулалтын ерөнхий төлөвлөгөөг шинэчилж, Дорноговь, Говьсүмбэр аймгуудын газар зохион байгуулалтын ерөнхий төлөвлөгөөг тодотгон боловсруулагдаж байна.
Мөн энэ онд:
Өвөрхангай аймгийн газар зохион байгуулалтын ерөнхий төлөвлөгөөг шинэчлэх,
Хөвсгөл аймгийн ерөнхий төлөвлөгөөг тодотгон боловсруулах ажлууд хийгдэж эхэлнэ.
Ерөнхий төлөвлөгөөний хүрээнд тухайн аймгийн хөгжлийн чиг хандлага, газрын зохистой ашиглалт, хамгаалалт, байгаль орчны нөхцөл, эдийн засгийн бодлоготой уялдуулсан орон зайн төлөвлөлт хийгдэнэ.
Ховд аймгийн Газрын харилцаа, Барилга, хот байгуулалтын газар
Энэ мэдээнд сэтгэгдэл үлдээнэ үү