СУМЫН НУТАГ ДЭВСГЭРИЙН ХӨГЖЛИЙН ТӨЛӨВЛӨГӨӨ ГЭЖ ЮУ ВЭ?

📍 Сумын нутаг дэвсгэрийн хөгжлийн төлөвлөгөө гэж юу вэ?

📌 Өмнө нь:
Сумдын тухайн жилийн газар зохион байгуулалтын төлөвлөгөөнд ихэвчлэн хот, суурин газрын ашиглалт, газрын байршил, зориулалт, хэмжээ зэрэг асуудал тусгагддаг байсан бөгөөд бэлчээр, ой, усан сангийн газар зэрэг байгалийн нөөцийн зохистой ашиглалт, хамгаалалт хангалттай тусгагддаггүй байв.

📌 Шинэчлэл нь:
Энэхүү асуудлыг арилгах зорилгоор 2015 оноос эхлэн “Сумын нутаг дэвсгэрийн хөгжлийн төлөвлөгөө”-г санаачлан хэрэгжүүлж, сумын нутаг дэвсгэрийн хэмжээнд дунд хугацаанд хэрэгжүүлэх газар зохион байгуулалтын нэгдсэн бодлогын баримт бичигтэй болгож эхэлсэн.

✅ Одоогийн байдлаар нийт 181 сум нутаг дэвсгэрийн хөгжлийн төлөвлөгөөгөө боловсруулан хэрэгжүүлж байна.

🧭 Энэ төлөвлөгөө нь газрын нөөцийг хамгаалж, тогтвортой ашиглах нөхцөлийг бүрдүүлж, тухайн сумын хөгжлийн зорилтод нийцсэн орон зайн шийдлийг гаргахад чиглэдэг үндсэн суурь баримт бичиг юм.

📲 Дэлгэрэнгүйг QR кодоор орж үзнэ үү.
📧 info@gazar.gov.mn | 🌐 www.gazar.gov.mn | ☎️ 1800 0101