ХОТ БАЙГУУЛАЛТ ГЭЖ ЮУ ВЭ?

Хот байгуулалт гэж юу вэ, бидэнд яагаад чухал вэ?
Хот байгуулалт гэдэг нь хот, суурин газрын төлөвлөлт, хөгжүүлэлттэй холбоотой маш өргөн хүрээтэй ойлголт юм. Энэ нь зөвхөн барилга барих бус, харин иргэдийн эрүүл, аюулгүй, тав тухтай амьдрах орчныг бүрдүүлэх зорилготой судалгаа, зураг төсөл, тохижилт, барилгажилт зэргийг уялдуулсан цогц үйл ажиллагаа юм.

Хот байгуулалтын хүрээнд дараах хүчин зүйлсийг нарийвчлан судалж, үндэслэлтэй төлөвлөдөг:

Байгаль орчин: газар, байгалийн нөхцөл, экологи

Нийгэм, эдийн засаг: хүн амын суурьшил, шилжилт хөдөлгөөн, ажил эрхлэлт, орон сууц, үйлчилгээ, суурьшлын бүсийн нягтрал

Дэд бүтэц: зам, тээвэр, ус, дулаан, хог хаягдал, шугам сүлжээ

Орон зайн зохион байгуулалт: ландшафт, газрын ашиглалт, архитектур

Энэхүү төлөвлөгөөг хэрэгжүүлснээр дараах бодит үр дүн, ач холбогдол бий болно:

Нийгмийн болон инженерийн дэд бүтцийг уялдуулж хөгжүүлэх

Иргэдэд гэр бүлийн хэрэгцээнд тохирсон газрыг зүй зохистой олгох

Газрын ашиглалтыг оновчтой зохицуулж, иргэдийн газрын эрхийг баталгаажуулах

Байгалийн гамшгаас урьдчилан сэргийлэх, эрсдэлийг бууруулах

Ногоон байгууламж, амралт зугаалгын бүс нэмэгдүүлэх

Иргэдийн тав тухтай, аюулгүй амьдрах нөхцөлийг бүрдүүлэх зэрэг чухал ач холбогдолтой

Хууль зүйн анхаарах зүйл:
Хөгжлийн ерөнхий төлөвлөгөөгүй болон албан ёсоор батлагдаагүй нутаг дэвсгэр дээр газар олголт хийхийг хуулиар хязгаарладаг. Өөрөөр хэлбэл, тухайн хот, суурин газар төлөвлөлтгүй бол шинээр газар олголт хийх боломжгүй юм. Иймд төлөвлөлт бол зөвхөн баримт бичиг биш — иргэн бүрийн эрх, аюулгүй байдал, ирээдүйн баталгаа юм.

Улсын хэмжээнд:
167 сумын төв хөгжлийн ерөнхий төлөвлөгөөтэй
44 сумын төвд төлөвлөгөө боловсруулагдаж байна
119 сумын төв орон нутгийн төсөвтөө төлөвлөгөө боловсруулах зардлаа тусгаж, хот суурин газарт иргэн, хуулийн эдгээдэд газар олгох нөхцлийг бүрдүүлэх шаардлагатай байна.

Иргэн бүрийн оролцоо чухал! Та бидний амьдрах орчин, газрын эрх, хүүхдийн ирээдүй — бүгд энэ төлөвлөлттэй шууд холбоотой.

Хамтдаа зөв төлөвлөж, ухаалаг хөгжицгөөе!
Энэ мэдээнд сэтгэгдэл үлдээнэ үү