ТУХАЙН ЖИЛИЙН ГАЗАР ЗОХИОН БАЙГУУЛАЛТЫН ТӨЛӨВЛӨГӨӨ ГЭЖ ЮУ ВЭ?

Газрын тухай хуульд “Сум, нийслэл, дүүргийн тухайн жилийн газар зохион байгуулалтын төлөвлөгөө нь иргэн, аж ахуйн нэгж, байгууллагад газрыг эзэмшүүлэх, ашиглуулах, хамгаалах, нөхөн сэргээх, байршлыг тодорхойлсон жилдээ хэрэгжүүлэх зураг төслийн баримт бичиг байна.” гэж заасан байдаг.
📌 Иргэн Та тухайн жилийн газар зохион байгуулалтын төлөвлөгөөний төсөлд жил бүрийн эхнээс эхлэн 09 дүгээр сарын 15-ны өдөр хүртэл egazar.gov.mn цахим системээр дамжуулан саналаа өгөх боломжтой.
2025 оны газар зохион байгуулалтын төлөвлөгөө батлагдсан уу?
✅ Монгол Улсын Засгийн газрын 2025 оны 03 дугаар сарын 06-ны өдрийн 120 дугаар тогтоолоор улсын хэмжээнд 2025 онд эзэмшүүлэх, ашиглуулах газрын байршил, хэмжээ, зориулалтын жагсаалтыг баталсан.
🌐 Иргэд та бүхэн газрын мэдээлэл, шийдвэрийн дэлгэрэнгүйг egazar.gov.mn цахим систем болон Газар зохион байгуулалт, геодези, зураг зүйн ерөнхий газрын цахим хуудас доорх QR кодоор авах боломжтой.