КАДАСТРЫН ЧИГЛЭЛИЙН МЭРГЭЖИЛТЭЙ МЭРГЭЖИЛТНИЙГ ДАВТАН СУРГАХ, МЭРГЭШИЛ ДЭЭШЛҮҮЛЭХ БАГЦ СУРГАЛТ ЗОХИОН БАЙГУУЛАГДАЖ ЭХЭЛЛЭЭ

Монголын Улсын Засгийн газрын 2020 оны “Төрийн зарим чиг үүргийг төрийн бус байгууллагаар гүйцэтгүүлэх тухай” 60 дугаар тогтоол, Засгийн газрын Агентлагийн эрх зүйн байдлын тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.6 дахь заалтын дагуу салбарын хүний нөөцийн хэрэгцээг тодорхойлох, боловсон хүчнийг бэлтгэх, давтан сургах, мэргэшлийг нь дээшлүүлэх, дахин мэргэшүүлэх, ажиллах нөхцөл, нийгмийн баталгааг нь хангах чиглэлээр тодорхой арга хэмжээг авч хэрэгжүүлж байна.
Энэ ажлын хүрээнд Кадастрын чиглэлийн мэргэжилтэй мэргэжилтнийг давтан сургах, мэргэжил дээшлүүлэх сургалт зохион байгуулах чиг үүргийг Монголын Кадастрын холбоо ТББ-д гэрээгээр хариуцуулсан бөгөөд өнөөдөр тус сургалт эхлэж байна.
Мэргэшлийн зэрэгтэй салбарын мэргэжилтэнг бэлтгэснээр мэргэжлээрээ ажиллахад Хөдөлмөрийн тухай хуульд заасны дагуу мэргэшлийн зэргийн нэмэгдэл авах, тусгай зөвшөөрөлтэй аж ахуйн нэгжийн үйл ажиллагаанд тавигдах шаардлагын дагуу салбарын мэргэжилтний хувьд оролцох, эрх бүхий байгууллагад бүртгүүлэн зөвлөх үйлчилгээ үзүүлэх зэрэг ач холбогдолтой юм.